Орос иргэдийн дундаж наслалт уртасч байна

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Орос иргэдийн дундаж наслалт уртасч байна

Орос иргэдийн дундаж наслалт уртасч байна

Сүүлийн 120 жилийн хугацаанд оросуудын дундаж наслалт 2,5 дахин уртаслаа хэмээн ОХУ-ын Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 1900 онд орос иргэдийн дундаж наслалт 30 байсан бол одоо 73 болсон байна.

Амьдралын таатай нөхцөл бүрдсэн нь үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл, мөн хотжилт нөлөөлж байна хэмээн Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их сургуулийн Эдийн засгийн статистикийн кафедрийн доцент Ольга Лебединская хэллээ.

100 жилийн өмнө суурин газрын биш хөдөө тосгоны иргэдийн дундаж наслалт урт байсан бол одоо эсрэгээрээ байгааг тэр онцоллоо. Тухайлбал, 1900 онд суурин газрын иргэдийн дундаж наслалт 29,8, тосгоны иргэдийнх 30,6 байсан бол одоо хотын иргэдийнх 73,3, тосгоных 71,7 байгаа ажээ.

Хотын иргэдийн орлого өндөр, мөн эрүүл мэндийн чанартай үйлчилгээг шуурхай авдаг, нийгмийн элдэв төрлийн халамжид хамрагдах нөхцөл бүрдсэн зэрэг нь суурин газрын иргэдийн дундаж наслалт уртсахад нөлөөлж байгааг Ольга Лебединская онцоллоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж