Оросын Номхон далайн флот хүчээ зузаатгав

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Оросын Номхон далайн флот хүчээ зузаатгав

Оросын Номхон далайн флот хүчээ зузаатгав

Энэ 2019 онд ОХУ-ын усан цэргийн Номхон далайн флот зургаан экипажаар хүчээ зузаатгалаа хэмээн Номхон далайн флотын Хэвлэлийн албаны дарга Николай Воскресеньский мэдээллээ.

“Байлдааны зургаан шинэ онгоцны экипажийг 2019 онд шинээр бүрдүүллээ. "Адмирал Шапошников", “Грачонок", "Андрей Степанов" зэрэг хөлгийн багийг шинээр бүрдүүллээ” хэмээн Воскресенский хэллээ.

Түүний хэлснээр одоо долоо дахь багийг бүрдүүлэх ажил ид явагдаж байгаа юм. Тухайлбал, "Алдар Цыденжапов" хөлгийн экипажийг бүрдүүлж байна. Уг хөлгийг "Амурский судостроительный завод" (Комсомольск-на-Амуре) үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд есдүгээр сарын 12-нд усанд тавих ёслолыг хийсэн юм. Мөн "Александрит", "Яков Баляев" хөлгийг удахгүй флот хүлээн авахаар бэлдэж байна.

Шинэ экипажийг цэргийн гэрээт албан хаагчдаар бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж