Гольфын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, өнгөрсөн ням гаригт дүнгээ гаргалаа. Тэмцээний аваргаар Г. Мэндсайхан 319 оноогоор шалгарч, улсын хошой аварга болов. Хоёрдугаар байранд 325 оноогоор Д. Өлзийдэлгэр, гуравдугаар байранд 327 оноогоор О. Оюунболд нар шалгарсан байна.