Халх голын дайчдын алдар музейд 80 жилийн ойн арга хэмжээ болов | News.MN

Халх голын дайчдын алдар музейд 80 жилийн ойн арга хэмжээ болов

Халх голын дайчдын алдар музейд 80 жилийн ойн арга хэмжээ болов

Халх голын дайчдын алдар музейд 80 жилийн ойн арга хэмжээ болов

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дайны ажиллагаа бүрмөсөн зогссон өдөр (1939 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цаг)-ийг тохиолдуулсан арга хэмжээ Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр сургууль, тус сургуулийн дэргэдэх “Халх голын дайчдын алдар” музейд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдав.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг Түр хамаарагч О.Очирмаа, Оросын төр, нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны байгууллага, их сургуулийн эрдэмтэн судлаач, тус сургуулийн сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд тус тус оролцов.

Арга хэмжээнд оролцогчид Халх голын ялалтын түүхэн ач холбогдол, дайны өрнөл, цар хүрээ, хохирлын тухай олон талаас нь байр сууриа илэрхийлсэн бол Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч О.Очирмаа хэлсэн үгэндээ “Халх голын ялалт нь тухайн үеийн олон улсын хүчний харьцааг өөрчилж, Япон улс ЗХУ-ын эсрэг дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэж онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь залуу, хойч үед хамтын түүхэн ялалтын тухай таниулж, хоёр улсын цэрэг дайчдыг хүндэтгэн дурсах ажлыг жил бүр зохион байгуулж байгаад сургуулийн болон музейн удирдлагад талархал илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр үзүүлсэн Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр сургуулийн сурагчдын Халх голын дайны түүх, ялалтын ач холбогдлын тухай өгүүлсэн театрчилсан тоглолт, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн монгол оюутнуудын Үндэсний бүжгийн үзүүлбэр оролцогчдын талархлыг ихэд хүлээв.

Түүнчлэн арга арга хэмжээний дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, Москва хотод суралцаж буй Монгол оюутнууд “Халх голын дайчдын алдар” болон “Нүүдэлчдийн соёл” музейг үзэж сонирхов.

“Нүүдэлчдийн соёл” музей нь дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн ахуй, соёлын арвин үзмэртэй бөгөөд түүнд монгол ахуй, соёлын эд өлгийн зүйлс давамгайлдаг юм байна.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-19 103.26.194.156

Монгол хувцсыг маш дургуй өмссөн аятай харагдаж байна. Жанхуу л хадам ахын бөгсийг долоогоод байгаа болохоос оросууд Монголчуудад маш дургүй ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж