Фото: Anjum Naveed / AP
Пакистаны баруун хойд нутгийн Хуссейн Кханвала тосгонд (Пенжаб муж) 280 хүүхдийг хүчиндсэн тухай The South China Morning Post сонин мэдээлэв.
Орон нутгийн хүмүүсийн хэлснээр, 25 эрэгтэйчүүдаас бүрэлдсэн дээрэмчдийн бүлгийнхэн хүүхдүүдийг хооронд нь хүчээр сексийн харилцаанд оруулан видео бичлэг хийсэн гэнэ. Дараа нь эцэг, эхийг нь шахалтад оруулан бичлэгийг худалдана гэж айлган тогтмол 40 рупий (Америкийн 39 цент) татаж авчээ. 2007 онд эхэлсэн гэмт хэргийн бүлэг 400 видео бичлэг хийж амжсан бөгөөд 300-г нь худалдаанд гаргажээ. Гэмт хэрэгтнүүдийн хохирогчдын ихэнх нь 14 нас ч хүрээгүй хүүхдүүд байжээ. Видео бичлэгт 280 хүүхэд байгаагийн олонх нь Хуссейн Кханвале тосгоных гэнэ.
Нутгийн захиргаа тосгоны хүмүүсийн гомдлыг хүлээн авахгүй байснаас уг дуулиан дэгдэв. Нутгийн түшмэдүүдийг гэмт хэргийн бүлэгтэй хуйвалдсан гэж жагссан хүмүүс цагдаагийнхантай мөргөлдөөн гаргасан байлаа. Гэсэн ч нутгийн захирагчид уг хэргийг хиймлээр хөөрөгдлөө гэж үзэж байна.
Тосгонд очин шалгасан зарим хүмүүсийн яриагаар, хэлмэгдсэн гэх хүүхдүүд өөрсдийн зугааг гар утсандаа биччихсэн очсон хүмүүст үзүүлж байсан аж. Тойргийн цагдаагийн дарга Шахзад Султан хэлэхдээ, 20-иод настай хэдэн залуус харицан зөвшөөрөлдсөний үндсэн дээр сексийн харилцаанд ороод түүнийхээ бичлэгийг хийсэн байжээ. Энэ эртний хэргийг, хохирогч болцгоосон сэжигтнүүдээс газрыг нь салган авах гэж хүмүүс ашиглаж байна хэмээн тэр өгүүлжээ. Пенжаб мужийн сайд Шахбаз Шариф уг хэрэгт бие даасан мөрдөн байцаалт явуулах үүрэг өгчээ.
Пакистаны хуулиар хүчингийн хэрэгт цаазын ял өгдөг. Гомосексуализм нь бүх насаар хоригдох ялтай. Гэсэн ч хүчиндэгчид цагдаагийн хараанд өртөх нь ховор. Учир нь хүчингийн хэргийн мэдээлэл тосгондоо л үлддэг ажээ. Хатуу хуультай ч Пакистанд эр нь эртэйгээ явалдах, биеэ үнэлэх зэрэг хэрэг газар авсан гэнэ. Заримдаа 13-15 насны хүүхдүүдийг эцэг эх нь биеийг нь үнэлүүлдэг аж. Тийм дуудлагын хүмүүс Карачи, Лахор хотуудад их байдаг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР