“Сайн санааны үйлс” өдөрлөг зохион байгуулав | News.MN

“Сайн санааны үйлс” өдөрлөг зохион байгуулав

“Сайн санааны үйлс” өдөрлөг зохион байгуулав

“Сайн санааны үйлс” өдөрлөг зохион байгуулав

Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатарт суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн  газруудтай хамтран энэ есдүгээр сарын 14-ний өдөр “Улаанбаатар” зочид буудалд уламжлалт “Сайн санааны үйлс “өдөрлөгөө зохион явуулав.

Өдөрлөгийн албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр  Эмэгтэйчүүдийн дипломат Клубын Тэргүүн С.Онон, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий хатагтай Каур Гурмит нар үг хэлж, манай Үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг, Казахстан, ОХУ, Энэтхэг Улсын хүүхэд залуучуудын урлагийн тоглолт болов. Үг хэлэгсэд ЭДК-ын 20 гаруй жилийн үйл ажиллагаа, түүнчлэн жил бүр зохион байгуулж ирсэн олон улсын өдөрлөгийн ач холбогдлыг тэмдэглэж, сайн санааны үйлс цаашид улам дэлгэрэх ерөөл дэвшүүлэв.

Сайн санааны үйлст зориулсан тус өдөрлөгт  Вьетнам, Казахстан, Лаос, ОХУ,  БНХАУ, Энэтхэг, Япон болон Европын Холбооны ЭСЯ-д идэвхтэй оролцож өөрийн орны соёл урлаг, зан заншлаа танилцуулж, үндэсний хоолны дээжээсээ олон нийтэд сонирхуулав.

Мөн түүнчлэн ЭДК-ын сайн санааны үйлсийг дэмжиж, тус өдөрлөгт Гоёл кашмир, Инару ХХК, Силк роуд мэжик, АВС эко, Санширо, Эмэгтэй энтерпренерүүдийн хоршоо зэрэг манай дотоодын аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцож, малын гаралтай түүхий эд  ашиглан органик гоо сайхны бүтээгдэхүүн, гар урлал, арьс шир, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, зарим бүтээгдэхүүний талаар тусгай танилцуулга хийж сурталчлав.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж