Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны есдүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.
Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Зочин 2019-09-19 176.10.107.180
эээээээ с** юу гуйлгачилаж яваа юм бол лам нартай уулзаж Монгол сөнөөх талаар зөвлөгөө авах гэж байгаа юм бол уу
Bold o 2019-09-19 223.38.30.136
Ene Battulga bitgii ergej ireesei ene hun is Mongoliig samarch duusah ni bn shuu
МӨӨГИЙ 2019-09-19 103.240.241.110
ЭНЭТХЭГ ЯДУУ ХҮНЭЭРЭЭ ДЭЛХИЙД №1 БАЙЖ МОНГОЛД ХЭДЭН ЛАМ БЭЛДЭЖ ӨГӨХӨӨС ӨӨР ЯАЖ ТУСЛАХ ЮМ БОЛ? ДАЛАЙ ЛАМЫГ ТОЙРООД АЙМАГ БҮРЭЭС ТОДОРСОН ГЭХ ЯМАР Ч ИД ШИДГҮЙ ХЭДЭН ХУТАГТ ХУВИЛГААД ГЭСЭН 200ГААД ХҮҮХЭД МУНХАРААД СУУЖ БАЙГАА
Энхболд замын заалаа даа 2019-09-19 185.220.101.24
2 хөгшин балай ганц олдсон боломжоо бие биедээ гай болсоор дуусгалаа даа. Юм юм хийж чадахгүй бүтэхгүй гарууд даа. Энхболдоос салж байж л тархиараа өөрөө ажиллаж эхэлнэ.
Зочин 2019-09-19 202.179.26.14
Аса дагаад шааж явна лээ
Энэ бүтэхгүй ээ 2019-09-19 185.220.101.24
Жонхуу нэрэндээ таарсан жонхуу шүү яам яам удирдаж чадахгүй сайд сайд хийж чадахгүй гэр бүл байхгүй шийдвэр байхгүй. Энхболд гэх нөхөр ёстой 4 жилд энэ нөхөрийн замыг зад самарлаа даа энэ нөхөр
ЗОЧИН 2019-09-19 202.21.126.30
БАТТУЛГАА ТӨРИЙН АЙЛЧЛАЛ БАЙХ Л ЁСТОЙ БИЗ. НААД БУЖИГНУУЛСАН ШҮҮХИЙН АСУУДЛАА НЭГ ТАЛД НЬ ГАРГААЧ. ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХГҮЙ БОЛЖ 300-400 ХЭРЭГ ОВООРЛОО. ҮҮНИЙ АРД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЗӨРЧИГДСӨН ЭРХЭЭ ХАМГААЛАХ ИРГЭНИЙ ЭРХ ХОХИРЧ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬД ТАНГАРАГ ӨРГӨСӨН ТАНД ХАМААГҮЙ ЮУ. ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ УУ ЯАХ ВЭ.