Реал Мадрид гараан дээрээ бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Реал Мадрид гараан дээрээ бүдэрлээ

Реал Мадрид гараан дээрээ бүдэрлээ

Аваргуудын лигийн хэсгийн шатны А, В, С болон D хэсгийн эхний тоглолтууд урьд шөнө явагдлаа. “Том”-чуудаас Бавари Мюнхен, Манчестер Сити, ПСЖ клубууд ялалт байгуулж, Атлетико, Ювентус, тэнцсэн бол аваргуудын лигийн 13 удаагийн аварга Реал Мадрид клуб гараан дээрээ бүдэрлээ.

А хэсэг:

  • ПСЖ 3:0 Реал Мадрид (гоол: ди Мариа 14’, 33’, Менье 90+1’)

А хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт бол ПСЖ болон Реал Мадрид клубуудын тоглолт байсан. Эхний тоглолт ПСЖ клубын талбайд болж талбайн эзэд 3 гоолын зөрүүтэй том ялалт байгууллаа. Экс Реал Мадрид Ди Мариа хуучин багийнхаа эсрэг дубль хийсэн бол Бельги хамгаалагч Менье шүүгчийн мэдлийн цагт гоол оруулснаар талбайн эзэд хожил авчээ.

  • Брюгге 0:0 Галатасарай

Энэ хэсгийн 3-аар буюу Европа лигийн төлөө өрсөлдөх багуудын өрсөлдөөх хуурай тэнцээгээр өндөрлөлөө. Бельгийн Брюгге клубын талбайд болсон тоглолтонд хоёр баг гоолгүй тэнцэснээр тус бүр 1 оноо авсан байна.

В хэсэг:

  • Бавари Мюнхен 3:0 Црвена Звезда (гоол: К.Коман 34’, Р.Левандовский 80’, Т.Мюллер 90+1’)

Болох ёстой юм боллоо гэвэл буруудахгүй. Германы хүчирхэг Бавари Мюнхен клуб өөрсдийн талбайдаа аваргуудын лигийн 1 удаагийн цомын эзэн Сербийн Ред Стар Белград буюу Црвена Звезда багийг 3:0 харьцаатай хожоод байна.

  • Олимпиакос 2:2 Тоттенхэм Хотспур (гоол: П.Поденсе 44’, М.Вальбуена пен 54’, Х.Кейн пен 26’, Л.Моура 30’)

Английн Тоттенхэм Хотспур клуб Грект зочлон эхний тоглолтоо хийлээ. Тоттенхэм тоглолтыг тун сайн эхлүүлсэн ч үр дүнгээ хадгалж чадалгүй 2 гоол алдаснаар тэнцээ авч 1 оноотой нутаг буцлаа. Магадгүй энэ оноо алдалт нь тэдний дараа дараагийн тоглолтын гүйцэтгэлийг илүү сайн хийх шаардлагатай болгож байна.

С хэсэг:

  • Шахтёр Донецк 0:3 Манчестер Сити (гоол: Р.Махрез 23’, И.Гюндоган 38’, Г.Жесүс 76’)

Пепийн шавь нар Украйны “Уурхайчид”-г талбайд нь буулган авлаа. Шахтёр талбайдаа Английн аваргуудтай эн тэнцүү үзсэн ч үр дүн тэдний эсрэг байлаа.

  • Динамо Загреб 4:0 Атланта (гоол: М.Леович 10’, М.Орсич 31’, 42’, 68’)

Хорватын Динамо Загреб клуб анх удаагаа аваргуудын лигт оролцож буй Италийн Атланта багт Европын дэвжээ хатуу болохыг мэдрүүлэв. Тус тоглолтонд Хорват довтлогч М.Орсич хет-трик хийж өөрийн аваргуудын лигийн карьертаа анх удаагаа хет-трик хийлээ.

D хэсэг:

  • Атлетико Мадрид 2:2 Ювентус (гоол: Савич 70’, Эррейра 90’, Х.Куадрадо 48’, Б.Матюиди 65’)

Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт 2-2 харьцаатай өндөрлөлөө. Зочин багаар тоглосон Ювентус тоглолтын 70 дахь минут хүртэл 2 гоолын зөрүүтэй тэргүүлж байсан ч талбайн эзэн Атлетико Мадрид багаас С.Савич эхний гоолыг оруулсан бол сэлгээгээр талбайд гарсан шинэ цэрэг Эррейра тоглолтын сүүлийн минутанд гоол оруулж байгаа ялагдлаас аварсан юм.

  • Байер Леверкузен 1:2 Локомотив Москва (гоол: Б.Ховедес авто 25’, Г.Крыховяк 16’, Д.Баринов 37’)

Оросын Локомотив хамгийн чухал хожлоо Германы талбай дээрээс авлаа. Тус тоглолтонд талбайдаа хожигдсон Байер Леверкузен клубын дараа дараагийн тоглолт хүндхэн болох бөгөөд магадгүй Европа лигээс ч мултрах аюултай болсон.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж