Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа | News.MN

Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

ОХУ-ын Свердловск мужийн төв Екатеринбург хотноо сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс Азийн наадмын алт, Ази тивийн АШТ-ий алтан медальт ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар хагас шигшээд шалгарч, медалийн болзол хангаад байна.

57 кг-н жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Европын АШТ-ий алт, хүрэл, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын мөнгөн медальт Ирландын боксчин К.Волкертэй өчигдөр (2019.09.18) тулалдан 5:0 харьцаатай ялалт байгуулсан. Хагас шигшээд шалгарч медалийн болзол хангаад буй Э.Цэндбаатар медалийн өнгөө хувиргахын төлөө маргааш (2019.09.20) Узбекстаны боксчин Миразизбек Мирзхалиловтой тулалдана.

Монголын боксчид 2015 оны Дохагийн ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүйг эс тооцвол 2007 оны Чикагогийн ДАШТ-ээс хойш тогтмол медаль хүртэж байна. Э.Цэндбаатар Монголын ширэн бээлийтнүүдийн 11 дэх дэлхийн аваргын медалийн эх орондоо авчирч байна. Монгол боксчдоос анх 1982 оны ДАШТ-д В.Батбаяр дасгалжуулагчтай баг тамирчдаас Р.Отгонбаяр мөнгөн медалийн эх орондоо авчирч байжээ.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-19 103.229.121.183

Дүү минь сэтгэлийн хөөрөл өө эрт гаргаж бна шүү, зөвхөн АЛТ аваад сэтгэл санаагаа илэрхийлэх хэрэгтэй, хэт эрт янз бүриын спортын бус авир гаргах жшь: Мандахнарангийн сургамж бидэнд хэрэгтэй шүү, тэнцүш тоглоход тухайн хүний зөв хүмүүжил дэвжээн дээрх даруу байдоыг шүүгчид спортын зүтгэлтнүүд анхаараотөы харж байгааг бодох, эрхэм дасгалжуулагч нар минь хэлээрэй, тэгээд чамд ирээдүй хмймохь золбоо өөртөө итгэх итгэл бэлтгэл техник дэлхийн хэмжээны тамирчны зангараг байнаа, амжилт

Avatar

Зочин 2019-09-19 64.119.27.27

цэндээ одоо чамд 2 хон алхам хэмх нүдээрэй

Avatar

Зочин 2019-09-19 66.181.161.112

Энх-Амар яасан бэ ямар сувгаар гарч байна юм бэ

Avatar

Зочин 2019-09-19 66.181.161.112

Чинзориг илт давуу байдлаар хожсон. Оросын телевизийн тайлбарлагч хүртэл илэрхий илүү байгааг хэлсээр байлаа. Даан ч шүүгчдийн асуудал сонин юм даа. Хүнд жинд Америкийн тамирчин дэвжээн дээрээ ухаан орж чадалгүй хармасалтайгаар дамнуургаар эмнэлэгт хүргэгдсэн. Цаашаа юу болсон мэдээ алга.

Avatar

1234 2019-09-19 202.55.184.18

Медалийн эх орондоо гэж юу бичээд байгаа юм бэ. Медалийг эх орондоо авчирах боллоо гээд монгол хэллэгээрээ бичээчээ. Энэ сэтгүүлч нэртэй зөв бичиж чаддаггүй, эх хэлний минь алуурууд байна аа. Ичиж амьдраасай.

Avatar

иргэн 2019-09-19 202.179.24.76

урагшаа 2 зодоод л алт шд дүү минь

Avatar

Зочин 2019-09-19 202.126.89.151

Богсын шигшээг бас Шинэчлэх цаг нь болжээ!! Цэндбаатар бол угаасаа төрмөл авъяастай зодоонч хүүхэд. Хүссэн хүсээгүй медаль авах нь тодорхой Гэтэл нөгөө 6 нь үнэхээр муу бна. Кинон дээр гардаг шиг л Дасгалжуулагч нар нь захын хорооллуудаар явж зодоон зохион хийдэг хүүхдүүдийг ажиглаж сайн хүүхдүүдийг багаас нь сургамаар юм байгаан

Avatar

Зочин 2019-09-19 66.181.182.240

Боксод луйвар их байна аа. Илүү байгаад ч хожигдсон харамсалтай зүйл энэ 2019 оны дэлхийн аваргаар Чинзоригт тохиолдлоо. https://www.youtube.com/watch?v=T0SItx5f4oM#t=129m24s

Avatar

Tr 2019-09-19 103.229.121.127

AIBA гэж бөөн авилга, луйвар болсон "сайхан" газар даа. Эндээс манайхан мелаль зулгаагаад байдаг нь өөрөө гайхамшиг ч юм уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж