Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

ОХУ-ын Свердловск мужийн төв Екатеринбург хотноо сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс Азийн наадмын алт, Ази тивийн АШТ-ий алтан медальт ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар хагас шигшээд шалгарч, медалийн болзол хангаад байна.

57 кг-н жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Европын АШТ-ий алт, хүрэл, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын мөнгөн медальт Ирландын боксчин К.Волкертэй өчигдөр (2019.09.18) тулалдан 5:0 харьцаатай ялалт байгуулсан. Хагас шигшээд шалгарч медалийн болзол хангаад буй Э.Цэндбаатар медалийн өнгөө хувиргахын төлөө маргааш (2019.09.20) Узбекстаны боксчин Миразизбек Мирзхалиловтой тулалдана.

Монголын боксчид 2015 оны Дохагийн ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүйг эс тооцвол 2007 оны Чикагогийн ДАШТ-ээс хойш тогтмол медаль хүртэж байна. Э.Цэндбаатар Монголын ширэн бээлийтнүүдийн 11 дэх дэлхийн аваргын медалийн эх орондоо авчирч байна. Монгол боксчдоос анх 1982 оны ДАШТ-д В.Батбаяр дасгалжуулагчтай баг тамирчдаас Р.Отгонбаяр мөнгөн медалийн эх орондоо авчирч байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж