Дөргөн сумын Залуучуудын нөхөрлөл, дуу хоолойг сонсох, нягтруулах чөлөөт цаг, амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, залуусын хамтарсан бүтээлч ажлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа 2015 оны 07-р сарын 27-с 8-р сарын 5-ны өдрүүдэд Дөргөн сумын залуусын дунд хамтарсан Дөргөн нутгийн байгалын үзэсгэлэн түүх соёл, ёс заншилыг харуулсан "ХАР НҮДЭН НУУРЫН ОРОН" баримтад кино болон залуу дуучин Б.Энхтайвны Шүтээн-Ээж Монгол театрын гоцлол дуучин Н.Жавхланнямын Алаг Хайрхан дууны клипний зураг авалт амжилттай явагдлаа. Мөн 8-р сарын 4, 5-нд чуулганд зориулсан Үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохиогдож бөхийн барилдаанд Аймгийн Арслан Б.Баянмөнх түрүүлж сумын заан Л.Цэнд-Аюуш үзүүрлэж сумын заан Л.Ням-Очир, сумын заан Түвшинтөр нар шөвгөрлөө. Холимог гар бөмбөгийн тэмцээнд Г.Галмандах ахлагчтай оюутан залуусын баг түрүүлж М.Чагнаадорж ахлагчтай ЗДТГ-н баг дэд байр ,Б.Баянмөнх ахлагчтай залуусын баг 3-р байр тус тус эзэллээ.
ХОВД АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО