Окинава арлын "Кемп-Шваб» баазын өмнө япон хүмүүс майхант хотхон байгуулан эсэргүүцэж байна. "Тэнгисийн явган цэргийнхэн! Та нар Окинавагийн ард түмэнд хэрэггүй, нэн яаралтай гэртээ харьцгаа!" гэсэн уриаг англи хэл дээр бичсэн зурагт хуудсыг шинэ баазын үүдний эсрэг хадсан байна.
Окинава нь Японы газар нутгийн 0,6 хувийг эзлэх бөгөөд тэнд Америкийн цэргийн байгууламжуудын 74 хувь, Япон дахь цэргийнх нь тал хувь байрладаг. Окинава аралд 25,8 мянган Америкийн цэргийнхэн, тэдний гэр бүлийн 19 хүн амьдарч байна. Окинава арлын тавны нэг нь тэр чигтээ Америкийн цэргийн бааз, нисэх буудлууд туршилтын талбарууд юм.
Хэноко дахь "Кемп-Шваб» бааз нь хаалганы манааны хэдэн цэргийг тооцохгүй бол эзгүй мэт харагдана. Тэнд нисэх буудал барих ажлыг хэдэн сараар зогсоогоод байна. Японы төвийн засаг нь орон нутгийн захиргаатай зөрөлдөөнөө зоогсоохыг эрмэлзэж байгаа юм. Төв засаг нь Америкийн өмнө холбоотны үүрэг хүлээгээд байгаа бол орон нутгийн захиргаа нь сонгогчдын өмнө бас өөрийн үүрэгтэй. Үүнээс үүдэн засаглалуудын хооронд зөрөлдөөнтэй байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР