Хар тамхины хэргээр баригдсан гадаад багш клубд DJ хийдэг байжээ | News.MN

Хар тамхины хэргээр баригдсан гадаад багш клубд DJ хийдэг байжээ

Хар тамхины хэргээр баригдсан гадаад багш клубд DJ хийдэг байжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид уржигдар /2019.09.16/ 06.45 цагт гүйцэтгэх ажиллагаа явуулан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг баривчилсан билээ.

Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодистой явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн иргэн ажлын байран дээрээ буюу сурагчдад хичээл зааж байх үедээ мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байсан байх магадлалтай аж. Түүнийг "Royal academy"-тай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан багшлах гэж байсан гэх мэдээлэл бий. Үүнээс гадна хамгийн ноцтой нь тэрбээр 2016 онд манай улсын гадаад хэлний сургалттай, өндөр төлбөртэй хувийн сургуульд багшаар ажиллаж байжээ.

Гадаад иргэнийг баривчлахад DJ-ний хэрэгсэл, нөүтбүүк, чихэвч зэрэг тоног төхөөрөмж, мөн олон тооны бэлгэвч, бэлгийн чалх сайжруулах эмүүд байжээ. Уг гадаад улсын иргэнд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд  Шүүхээс “хилийн хориг тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Энэ төрлийн гэмт хэрэг  үйлдсэн гадаадын иргэний зорчих эрхийг хязгаарлан гэмт хэргийн шинж, үйлдлээс нь шалтгаалан 1-12 жил хүртэлх  хорих ялаар шийтгэдэг.  Хэрэг шүүхээр бүрэн шийдвэрлэгдээгүй учраас тухайн этгээдийн зургийг олон нийтэд дэлгэхээс холбогдох байгууллагууд татгалзаж  буй. 2019 оны есдүгээр сарын байдлаар гадаад иргэд Монгол Улсын  хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад  бүртгэгдэн шалгагдаж байгаа аж. Үүнээс 11 хэрэг нь Тайланд, Нидерланд, Герман, Испани, БНХАУ, АНУ  зэрэг улсуудаас олон улсын шуудан илгээмж ашиглан үйлдэгдсэн байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ннг 2019-09-19 73.241.40.250

Энэ хунийхээ нэрийг зургийг тавиачээ монгол хуухдуудийг уруу татдаг байсан байж магадгуй.

Avatar

Зочин 2019-09-19 202.131.245.243

Бусдыг уруу татааад байгаа ацнуудыг газар дээр нь aлж устгахыг иргэддээ төр нь зөвшөөрөх хэрэгтэй.

Avatar

ОРДНЫ ТАЙГАН 2019-09-19 49.190.155.175

ЖОНКУУГИЙН ХҮҮХДҮҮД ХАР ТАМХИ ТАТАЖ ХҮН ЦОНХООР ЧУЛУУДСАН ГЭМТ ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ?

Avatar

Зочин 2019-09-19 202.126.88.225

Huuliin zaalt chn het zuruutei bn 1-12 jil horih zaalt sain hahuulidval 1 jil l awna gsn ug vv

Avatar

Зочин 2019-09-19 64.119.27.27

амгийн арчаагүй олиггүй хог шаарнууд л ирдэг ш дээ

Avatar

Зочин 2019-09-19 150.129.140.239

UNETEI SURGUILUUDIN UNEN NUR TSARAI

Avatar

Зочин 2019-09-19 202.21.112.195

Ямар олигийн баагий л монгол шиг газар тоож ирхэв дээ.
Тэндээ бүр дампуу гар нь л ирнэ шд

Avatar

Зочин 2019-09-19 202.21.99.42

Монголын 1000 гаруй охин шаасан хүүр байнадаа

Avatar

Зочин 2019-09-19 202.131.245.243

Энэ ч ардчиллын л ач, буян юм даа? ккккккккккккк

Avatar

Зочин 2019-09-19 202.21.99.42

Баараа хаагаад орой болгон нэг охин хусдаг байжээ

Avatar

dddd 2019-09-19 202.21.111.218

хэхэ зүгээр өөрийн өдөр тутмын хэрэглэдэг зүйлээ авж явж байсан юм бишүү

Avatar

Зочин 2019-09-19 64.119.27.27

Tolgoig n awa busdad n durgsmj

Avatar

Зочин 2019-09-19 139.5.218.254

Tsaazaar awah yumsan

Avatar

Зочин 2019-09-19 49.190.155.175

Хамтрагч нь манай Монголчууд л байгаа шд, тэднийг бас барих хэрэгтэй

Avatar

Zoch 2019-09-19 66.181.182.192

Гадаад гэж хөл алдаагаа бол !!!!! Хуулийн хамгийн хатуу заалт, шоронгийн хатуу дэгийн эдлүүлж!!!!!!!!!!!!@@@

Avatar

Tso 2019-09-19 43.228.130.96

Nuhchin darh ajillagaa yavuulah heregtei.

Avatar

ОТ 2019-09-19 192.82.65.76

За тэгээд ийм багш нараар өндөр үнэ төлөөд хүүхдээ сургаж байгаа эцэг эх нар нэг юм бодох биздээ. Татвараа төлсөн бол төрийн сургуульдаа хүүхдээ өгөөд зохих шаардлагаа тавиад багш нарт нь сайн цалин өгвөл бидэнд болохгүй зүйл байхгүй шүү.

Avatar

Зочин 2019-09-19 202.131.227.82

төрийн сургуулийн багш нарт сайн цалинг хэн өгөх юм? Төр үү хаха.

Avatar

Зочин 2019-09-19 202.21.99.42

ТЭнэг г***й минь бид нар татвар төлж байгаа учир хэнд хэдий хэмжээний цалин өгөхөө мэдий

Avatar

Зочин 2019-09-19 192.82.64.251

чамаар мэдуулэхуу Хэрээ мэдэж томор хее

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж