Сэлфи зурагнаасаа болж аудитын шалгалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Сэлфи зурагнаасаа болж аудитын шалгалтад оржээ

Сэлфи зурагнаасаа болж аудитын шалгалтад оржээ

Оросын өндөр албан тушаалтан эмэгтэй шоколадтай ваннд хэвтэж буй зурагнаасаа болж асуудалд оржээ.  ОХУ-ын Ульяновск мужийн амбан захирагч Сергей Морозогийн туслах 55 настай Светлана Опенышева өөрийн инстаграм хуудаснаа тансаг зэрэглэлийн зочид буудалд шоколадтай ваннд хэвтэж буй зургаа нийтэлсэн байна.

Туслахынхаа зургийг харсан Сергей Морозо ихэд уурлан дотооддоо аудитын шалгалт оруулна хэмээн мэдэгдээд шаардлагатай бол түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэжээ.

Светлана Азербайжан улсад ажлаар явж байхдаа тэндхийн нэгэн амралт, сувиллын газар нефтийн орц бүхий эмчилгээний шингэн дотор ийн хэвтэж буй зургаа нийтэлсэн нь  асуудал дагуулсан тул тун удалгүй зургаа устгасан байна.

Сүүлд хэвлэлүүдээр Светлана “Garabag Resort & Spa” гэх зочид буудалд нөхрийнхөө хамт буусан, тэдний тийз, зочид буудлын зардал, амьдардаг орон сууц, цалингийн мэдээлэл зэрэг нь ил болсон байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж