АНУ-ын Колорадо мужид амьдардаг гэрэл зурагчин Рачел Перманы хүү саяхан таван нас хүрчээ. Элиа хүү ухаан орсон цагаасаа л “Pixar” студийн бүтээсэн “Up” хүүхэлдэйн киног шимтэн үзэж, өөрийгөө киноны гол дүрийн хүүтэй зүйрлэдэг байж.
Ингээд гэрэл зурагчин ээж нь хүүгийнхээ таван насны төрсөн өдрийг хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэхээр шийдэж, хүүгийн өвөө эмээ хоёр ч ээжийнх нь энэ төлөвлөгөөнд дуртайяа оролцсон байна. Өдгөө 90 насны босгыг алхаж яваа өвөө, эмээ хоёр нь гуч хүүгийнхээ дуртай хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиран, адилхан хувцас өмссөн байхыг харсан хүү маш их баярлажээ.
Элиа хүү ихэр бөгөөд ихрүүдээ төрөх үеэр тэдний ээж Перман хорт хавдартай болсноо мэдэж байсан бөгөөд саяхан хорт хавдрын эмчилгээгээ дуусгасан юм. Тэрбээр “Яг үнэндээ би ихрүүдийнхээ таван насны төрсөн өдрийг тэмдэглээд сууж байна гэж бодож байсангүй. Тиймээс энэ өдөр миний ч ихрүүдийн маань ч баярын өдөр болж байна” хэмээн ярьжээ.
Перман бүсгүй охиноо ч бас марталгүй түүний мөрөөдлийг биелүүлж хамгийн хайртай үлгэрт гардаг ганц эвэртийг нь амилуулж, гэрэл зурагт буулгасан байна.
Эх сурвалж: PEOPLE
Холбоотой мэдээ