“Space X” Ангарагийн хөлгөө туршихын тулд нэг тосгоныг худалдаж авна гэв | News.MN

“Space X” Ангарагийн хөлгөө туршихын тулд нэг тосгоныг худалдаж авна гэв

“Space X” Ангарагийн хөлгөө туршихын тулд нэг тосгоныг худалдаж авна гэв

“Space X” Ангарагийн хөлгөө туршихын тулд нэг тосгоныг худалдаж авна гэв

АНУ-ын сансрын технологийн “SpaceX” компани Ангараг гариг руу аялах “Starship” хөлгөө туршихын тулд Техасын өмнөд бүсэд байрлах Бока Чика тосгоныг бүхлээр нь худалдан авахаар төлөвлөж байгаа аж.

Тус компани саяхан хөлгийнхөөтуршилтын загварыг Бока Чика тосгоноос хөөргөж туршсан ч энэ нь тус тосгоны иргэдэд эрсдэлтэй байгаа учир ийм шийдэлд хүрсэн байна.

Энэхүү жижиг тосгонд ердөө 20 өндөр настан амьдардаг ба тэд 30 орчим үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг гэнэ. “SpaceX” компани тосгоны оршин суугчдад тосгоныг нь худалдаж авах талаар хүсэлтээ захидлаар илгээгээд байгаа юм байна. Захидалд дурдсанаар тосгоныг зах зээлийн ханшаас гурав дахин их үнээр худалдаж авах санал тавьж, хоёр долоо хоногийн дотор хариугаа өгөхийг хүссэн байна.

Гэхдээ оршин суугчдын 10 нь “Sapce X”-ийн саналаас татгалзаж байгаа аж. Зарим оршин суугчид “Space X”-ийн үнийн саналыг бага гэж голсон бол зарим нь насаараа амьдарсан газраа зарахгүй гэсэн үзэл бодолтой байгаа гэнэ. Мөн зарим нь тус компанийн дээрэнгүй хүсэлтийг биелүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Business Insider

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж