Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо | News.MN

Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөр, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулсан тус өдөрлөгт ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын төвүүд болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлгүүд оролцсон юм.

Энэ хүрээнд иргэдэд магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт,  Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл хүргэсэн бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзлэг оношилгоо хийх, зарим төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн  зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэргээр ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарын хувьд 2017, 2018 онд нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан бол, 2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн олон жил хүлээгдэж, царцаагдсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч буй бөгөөд тус өдөрлөгөөр таван эрүүл мэндийн байгууллагын макетыг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Эрүүл мэндийн салбар 2019 онд “Инээмсэглэл–Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн иргэдэд  тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж, “Эмнэлгийн ажилтан-Үйлчлүүлэгч-Ар гэр”  гэсэн гурван талт харилцааг дээдлэн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 203.91.116.174

ЭМД 2 сая хүртлэх төгрөгийг даатгалтай иргэд ашиглана гэдэг үлгэр. Хэрвээ хуульчилсан юм бол тэр эрхээ хэрхэн ашиглах нь иргэний эрх гээд заагаад өгвөл эдлэх боломжтой болно

Avatar

иргэн 2019-09-18 202.179.26.219

нээлттэй өдөрлөг хааяа болдог боловч яамнаас иргэдэд хариу өгчих албны хүмүүс ажиллауулаагүй зөвхөн санал бичиж авах салбарын бус хүн суулгасан байгаа нь бас нэг дүр үзүүлэх арга хэмжээ болж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж