НБА-н 3 удаагийн аварга Ш.Ливингстон зодог тайллаа | News.MN

НБА-н 3 удаагийн аварга Ш.Ливингстон зодог тайллаа

НБА-н 3 удаагийн аварга Ш.Ливингстон зодог тайллаа

Хойд Америкийн НБА-н Голден Стэйт Уорриорс багийн хамгаалагч Ш.Ливингстон сагсан бөмбөгийн спортоо орхиж буйгаа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Өдгөө 34 настай Ш.Ливингстон 2004 оны драфтын 1-р тойргийн 4-р Лос-Анжелес Клипперс багт сонгогдон Д.Ховард, А.Игуодала, Л.Дэнг, Жей.Ар. Смит нарын хамтаар НБА-д хөл тавьж байсан.

Тэрбээр 15 жилийн хугацаанд Лос-Анжелес Клипперс, Миами Хит, Оклахома Сити Тандер, Вашингтон Уизардс, Шарлотт Хорнетс, Милоуки Бакс, Кливлэнд Кавальерс, Брүүклин Нэтс болон Голден Стэйт Уорриорс багт хүчин зүтгэхдээ 6.3 оноо, 3 дамжуулалт, 2.4 самбар дундажлан, нийт 833 оноог карьертаа авч байжээ. Түүний карьерын оргил үе нь Голден Стэйт Уорриорс багт тоглож байх үед тохиосон бөгөөд 3 удаа НБА-н аваргын цомыг хүртсэн юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж