Энэтхэг фермерийн толгой дээр 10 см эвэр ургажээ

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Энэтхэг фермерийн толгой дээр 10 см эвэр ургажээ

Энэтхэг фермерийн толгой дээр 10 см эвэр ургажээ

Энэтхэгийн 74 настай нэгэн фермерийн толгой дээр 10 см эвэр ургасныг мэс засал хийн авчээ. Мадхья-Прадеш хотын Рахли тосгоны оршин суугч Шьям Лал Ядав 2014 онд толгойдоо гэмтэл авсан нь эвэр ургахад нөлөөлсөн гэж үзэж буй аж.

“Чөтгөрийн эвэр” хэмээн нэрлэсэн тус эвэр Энэтхэг эрийн толгой дээр таван жилийн өмнөөс хурдацтай ургаж эхэлсэн тул тэрбээр эмнэлэгт хандсан байна.

Ховор тохиолддог энэ төрлийн ургацаг хүний хөлийн хуруу, толгой дээр ургадаг бөгөөд ихэнхдээ өтөл насанд тохиолддог аж. Сагар хотын Бхагодай Тирт эмнэлэгт түүнд мэс засал хийж, ургацгийг авчээ.

Мэс заслын эмч Вишал Гажбхи “Ойролцоогоор таван жилийн өмнөөс өвчтөний толгой өвдөж, ургацаг ургаж эхэлжээ” хэмээн хэлсэн байна.

Шьям Лал Ядавд эхэндээ юу ч мэдэгдээгүй тул ургацгийг үл тоомсорложээ. Гэвч толгойн орой хэсэгт нь хатуурч, улмаар томорч эхэлсэн тул Сагар хотын эмнэлэгт хандсан байна.

Фермер эмнэлэгт 10 хоног хэвтсэн бөгөөд эдийн шинжилгээний хариу гарч, ургацаг ямар нэгэн хоргүй болохыг тогтоожээ.

Доктор Гажбхи “Энэ төрлийн өвчинд мэс засал, цацраг туяа болон химийн эмчилгээ зэргийг хийж болно" гэж хэлсэн байна. Өвчтөний толгой дээрх эврийг авсны дараа эвэр байсан хэсгийн арьсыг нөхжээ.

Эвэр ургасан шалтгаан одоогоор тодорхойгүй ч цацрагийн болон нарны туяаны улмаас дахин ургаж болзошгүй гэж үзэж байгаа аж. Ховор тохиолддог ургацгийн талаарх нарийн мэдээллийг эмч нар олон улсын мэс засалчдад илгээсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж