Коллежид 350 тэрбум ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2015.08.11-нд нийтлэгдсэн

Коллежид 350 тэрбум ам.доллар зарцуулна

 

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Хиллари Клинтон коллежүүдийг хүрээмжтэй болгох зорилгоор $350 тэрбум доллар зарцуулах, мөн америк оюутнуудын  асар их өрийг хөнгөвчлөх төлөвлөгөөг танилцуулахаар бэлтгэж байна хэмээн Associated Press агентлаг мэдээлэв.

 

Клинтон улсын сургуулиудын зардлыг бууруулж, хоёр коллежид  үнэгүй сургалтын систем нэвтрүүлэх бөгөөд оюутны боловсролын зээлийн хувийг буулгах төлөвлөгөөтэй байна. Коллежийн хангамжийн асуудал нь  түүний улс төрийн хөтөлбөрийн чухал хэсэг бөгөөд тэр нь ихэнх америк гэр бүлийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилготой.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа Хиллари Клинтон сонгуулийн сурталчилгаанд хоёр  сая доллар зарцуулсан мэдээ өмнө нь гарч байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж