ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский Украин, Беларусь улсууд Оростой нэгдвэл "хөгжин цэцэглэх" болно гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Орос ба Беларусь улсуудыг нэг улс болгон нэгтгэх цаг болжээ.
Беларусь ОХУ-тай нэгдвэл цэцэглэнэ. Нэг рубль еврогоос илүү хүчтэй байх болно. Украин ч мөн адил” гэж Telegram хуудастаа бичжээ.
Улстөрч “Улс орнууд “түүхэндээ хамтдаа байсан”-аа дахин сэргээх шаардлагатай” гэж онцолсон байна. Жириновский “Нэгдэн нийлэх нь иргэдийн эрх чөлөө, тэр дундаа тэдний хэрэглэдэг хэлэнд нөлөөлөх ёсгүй ч нэг нийтлэг хэлтэй байх хэрэгтэй” гэж тэмдэглэжээ.
Тэрбээр өмнө нь “Орос улс бүх оршин суугчид ОХУ-ын паспорт олгох замаар Украины Америкчлалыг зогсоох боломжтой болно” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: АиФ
Холбоотой мэдээ