Иргэд авлигыг мэдээлдэг утасны дугаарыг мэддэггүй | News.MN

Иргэд авлигыг мэдээлдэг утасны дугаарыг мэддэггүй

Иргэд авлигыг мэдээлдэг утасны дугаарыг мэддэггүй

Иргэд авлигыг мэдээлдэг утасны дугаарыг мэддэггүй

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдвээр өнөөдөр /2019.09.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг зөвлөлийнхөн өнгөрсөн наймдугаар сард Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд болон зарим сумдад ажиллажээ. Энэ үеэрээ 640 иргэнийг судалгаанд оролцуулсан байна.

Судалгаанд оролцогсдын 91.4 хувь орон нутгийн төсвийг мэдэхгүй, 96.9 хувь Орон нутгийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн төсөв, зээл олголт буцаалтын талаар мэдэхгүй, 77.03 хувьд Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт хийгдээгүй, 90.6 хувь нь Авлигыг мэдээлэх утас байдгийг мэдэхгүй гэж хариулжээ. Мөн орон нутагт аймаг, сумын Засаг даргын тамгын газар, эмнэлэг зэрэг төрийн байгууллага хүнд сурталтай гэж хариулсан аж.

Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсад судалгаа хийхэд өндөр төвшний авлига газар авсан, иргэдийнх нь 81 хувь авлигыг мэдээлэх шууд утас байдаг талаар мэддэггүй гэх дүн гарсан нь дээрх судалгаатай давхацсан аж

Мөн тус зөвлөлийнхөн орон нутагт төрийн тогтолцоо данхайж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Тухайлбал, татвар, нийгмийн даатгал, халамж, бүртэл, байгаль хамгаалах зэрэг босоо тогтолцоо нь орон нутагтаа захирагддаггүй, зарим төрийн албан хаагч дээр нэг хүн ирж үйлчилгээ авдаг зэрэг нь хавсраад хийх боломжтойг харуулж байна гэж мэдээлэл танилцуулах үеэрээ онцоллоо.

Ц.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 49.0.212.2

"Чишшш, цаана чинь МАН байгаа, тэгж байж алуулав даа"

Avatar

Зочин 2019-09-18 202.131.227.178

мэдээд ч хэрэггүй. МУУ ШҮҮХИЙН буянаар мэдээллээд дараа нь гай болно. шүүх шүүх шиг хэрэгтэнг хэрэгтэн болгож чаддаг бол мэдээллэнэ.

Avatar

Зочин 2019-09-18 103.9.89.18

Тэгээд утаснуудаа олон түмэнд нээлттэй зарлаач өөрсдөө нуугаад байхаар яаж утасны дугаарыг олж мэдэх юм бэ. Утсаар мэдээлэл өг гээд л худлаа шоу хийгээд байхаа болих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-18 43.242.242.131

18001969

Avatar

utas n hed yum 2019-09-18 202.179.27.38

tegeed medeeleh utas n hed yum be? oligtoihon yum bicheech, dandaa dutuu dulimag haltuurdsan yum bichij medee nereer gargah yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж