Улаанчулуутад сагсан бөмбөгийн талбайг тохижуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Улаанчулуутад сагсан бөмбөгийн талбайг тохижуулжээ

Улаанчулуутад сагсан бөмбөгийн талбайг тохижуулжээ

JCI Монгол Төрийн бус байгууллагын санаачлагаар Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын Улсын загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубүүд хамтран “Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганыг есдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох уг чуулган “Туушин” зочид буудалд болох бөгөөд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өглөө.

Уг чуулганд нийт 100 гаруй байгууллагуудын 200 орчим төлөөлөгчид, Монгол Улсын нийгэмд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрүүдийг төлөөлөн оролцож, нийтэд танилцуулж, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫН ижил төстэй зорилгын хүрээнд, ижил төстэй төсөл, хөтөлбөр явуулж буй байгууллагуудтайгаа танилцах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөрүүдээ хамтатган илүү далайцтай, үр дүнтэй, нэгдсэн зохион байгуулалттай болгох боломжийн эхлэл бүрдэх юм.

Энэхүү “Эерэг Монгол” чуулган болох гэж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн нутаг Улаанчулуут орчимд амьдардаг хүүхдүүдэд зориулсан сагсан бөмбөгийн 300 ам метр талбайг тохижуулсан мэдээллийг хүргэе.

Улаанчулуут орчимд сагсан бөмбөгийн зориулалтын талбайд байдаггүй байжээ. Уг орчимд сургуулийн насны 200 орчим хүүхэд байдгаас 60 хүүхэд харилцааны хөгжил, албан бус сургалтад сурдаг байна. Уг сургалтыг явуулдаг төвийн хашаанд JCI Монгол байгууллагын салбар болох JCI Impact салбар байгууллагын санаачлагаар сагсан бөмбөгийн талбайг тохижуулжээ. Энэхүү сагсан бөмбөгийн талбайг хүүхэд бүхэнд нээлттэй бөгөөд тэдэнд тухлаг, цэвэр орчин тоглох боломжийг бүрдүүлсэн байна.

JCI Impact салбар байгууллагын 2019 оны төслийн нэг болох “Red stone” сагсан бөмбөгийн талбайг тохижуулах нээлтийг өнгөрөгч наймдугаар сарын 16-ны өдөр хийжээ. Сургууль завсардсан хүүхдүүдэд туслах зорилгоор ажилладаг Хүүхдийн харилцааны төв болон JCI Impact, Дэлхийн зөн олон улсын байгууллага, хувь хүмүүс хамтран энэхүү талбайг тохижуулсан байна. Нийгэмд хандсан төслүүдийн нэг болох “Red stone-Sharing Hope8 fueling Dreams” төслийг хэрэгжүүлэхийн тулд нийт 20 сая орчим төгрөгийн санхүүжилт гарчээ. Дээрх байгууллагууд энэхүү төслийн хүрээнд энэ газарт гурван жил сургалт зохион байгуулах юм байна. Энэ жилийн хувьд хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх олон төрлийн сургалт явуулах, сагсан бөмбөгийн талбай байгуулах зэрэг ажил төлөвлөсний эхнийхийг нь ийнхүү хэрэгжүүлээд байна.

“Улаанчулуут орчмын албан бус сургалтын төв дээр хүүхдүүдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбайг бид засаж өглөө. Энэ ажлыг Дэлхийн зөн олон улсын байгууллага болон “Бодь арслан” ТББ, “Харилцааны хөгжил” ТББ, БНСУ-ын JCI Seong jeong зэрэг байгууллагуудтай хамтран хийлээ. Үүнийг хийснээр энэ төв дээрээ цуглаж, сургалтад хамрагдан мөн тохилог талбайд тоглох гээд олон сайхан боломжийг нээж өгч байгаадаа баяртай байна” гэж JCI Impact салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч Л.Одсүрэн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж