“Хөх тавилан” кино Олон улсын наадамд шалгарчээ | News.MN

“Хөх тавилан” кино Олон улсын наадамд шалгарчээ

“Хөх тавилан” кино Олон улсын наадамд шалгарчээ

“Хөх тавилан” кино Олон улсын наадамд шалгарчээ

Төрийн шагналт зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн “Хөх тавилан” уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгарчээ.

Найруулагч Т.Алтантуяа хань В.Агартайгаа хамтран “Хөх тавилан” уран сайхны кино бүтээж, гол дүрд нь мисс А.Баярцэцэг Бадамцэцэг гэх бүсгүйн дүрд тоглосон юм. Киноны ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар  ажиллаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрхан ууланд зургийг авсан байна.

Мөн “Хөх тавилан” кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн ахмад уран бүтээлчдээс гадна, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчид тогложээ.

Мисс А.Баярцэцэгийн хувьд загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай нэгэн. Тэрбээр 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, шилдэг 11-т үлдэж томоохон амжилт гаргаснаар нь хүмүүс андахгүй. Түүний хувьд  2014 онд АНУ-ын “Netflix” компанийн  бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд  ч мөн тоглосон.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шар нохойн там ч гэнүү 2019-09-18 163.172.41.228

дандаа нэг ядар зовж зүдэрч байгаагаа хүнд хэтрүүлэн үзүүлж өвөрдүүлэх гэдэг юм уу хаашаа юм. сүүлийн жилүүдэд хараад байхад түмэн зовлон тохчихсон киногоор олон улсын тэмцээнд ороод өрөвдүүлж эх орноо муулах гэсэн заваан юм хийгээд байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж