Монголчуудын уламжлал шүтлэг, бөө мөргөлийн тухай өгүүлэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн маргааш /2019.09.19/ Үлэг гүрвэлийн музейд нээлтээ хийх гэж байна. Жил бүр зохион байгуулагддаг уг үзэсгэлэн энэ жил эртний халх зайрангуудын хуяг хувцас, хэц хэнгэрэг зэрэг бөөгийн зан үйлдээ ашиглаж ирсэн зүйлсийг цогцоор нь багтааж харуулах аж.
Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр 15 бөө хэц хэнгэргээ зэрэг дэлдэж, хурсан олонд бөөгийн үзүүлбэр сонирхуулах юм байна.