Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв.
Тэгвэл залуу хос тун удахгүй бүл нэмэх гэж байгаа ажээ. Хэд хоногийн өмнө Мисс Э.Сэлэнгээгийн төрсөн өдөр болсон бөгөөд энэ үеэрээ хөл хүнд болсноо зарлаж, давхар баяраа тэмдэглэсэн байна. Түүний нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.
Мисс Э.Сэлэнгэ загвар тайзнаа алхахаас гадна өнгөрөгч 2018 онд нээлтээ хийсэн “Single ladies 3” уран сайхны кинонд “сээтэн Бурмаа” хэмээх малчин бүсгүйн дүрд тоглоод амжсан нэгэн. Зарим үзэгчид түүнд монгол эмэгтэйн намбалаг төрх, үндэсний дээл ихэд зохиж байна гэдгийг ч хэлж байсан юм.
А.СҮРЭН
.