“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть хэвлэгдлээ | News.MN

“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть хэвлэгдлээ

“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть хэвлэгдлээ

“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть хэвлэгдлээ

ХIII-XIV зуунд Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг байлдан дагуулж Номхон далайгаас Персийн булан хүртэлх олон улс орныг эрхшээлдээ оруулсан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан билээ. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр  нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм.

Энэ талаар дэлхийн олон оронд сурвалж, судалгааны зохиолууд тасралтгүй хэвлэгдсээр байгаа бөгөөд Монгол улсын түүхч эрдэмтэд энэ сэдвээр цөөнгүй бүтээлийг туурвисан билээ. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс “Их Монгол улс”, “Монголын Юань улс”, “Монголын Алтан ордны улс”, “Монголын Цагадайн улс”, “Монголын Эл хаант улс” хэмээх таван дэвтэр бүтээлийг уншигч олонд өргөн барьсан билээ. Тэдгээр бүтээл хэвлэгдэн гарсан цагаас хойш Монголын эзэнт улсын түүхийн талаар олон тооны судалгааны зохиол бүтээл, сурвалжууд хэвлэгдэн гарсан юм.

Тиймээс ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний салбарын судлаачид, бусад түүхчдийн сүүлийн 10 гаруй жилийн жилийн турш хийгдсэн судалгаанд түшиглэн Монголын эзэнт гүрний бүрэн түүх 5 боть зохиолыг нэмж засварлах буюу шинээр туурвисан юм.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын тэргүүн боть “Их Монгол улс” бүтээлийг академич Ж.Болдбаатар, доктор Ц.Цэрэндорж, доктор, профессор С.Цолмон, доктор А.Пунсаг, доктор Ц.Энхчимэг нар хамтран бичив. Тус бүтээлд Хүннүгээс эхтэй монгол төрийн уламжлалд тулгуурлан байгуулагдсан Монголын ханлигаас эхлээд, Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх хааны үеийг хүртэлх Монгол улсын түүхийг багтаасан агаад сүүлийн үеийн түүх, археологийн судалгааны ололтыг аль болох ашиглахыг оролдсоны дээр, бичгийн сурвалжийн мэдээг аль болох дэлгэр эш татаж, баталгаа нотолгоо болгохыг хичээсэн болно.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын II боть “Монголын Юань улс” зохиолд Юань улсад төрийн төвлөрсөн эрхийг чангатгасан нь улс төр төдтйгүй, эдийн засгийн хувьд олон төрлийн аж ахуйг зэрэгцүүлэн хөгжүүлсэн тухай зэрэг нийгэм, эдийн засгийн түүхийн талаар тодорхой саналуудыг дэвшүүлсэн байна.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын III боть “Монголын Алтан Ордны улс” зохиолыг доктор С.Цолмон туурвисан. Алтан Ордны улсын талаар сүүлийн үед гарсан судалгааны үр дүн, олдвор, баримт зэрэгт тулгуурлан шинэ баримт материалд тулгуурлан авч үзсэн юм.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын IV боть “Монголын Цагадайн улс” зохиолыг доктор Ц.Энхчимэг бичсэн бөгөөд Дундад Азийн бүс нутагт Монголын эзэнт гүрний зүгээс хэрэгжүүлсэн бодлого, мөн түүний нөлөө нь Цагадайн хант улсын нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжсэн, бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг зэргийг авч үзсэн байна.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын V боть “Монголын Ил хант улс” зохиолыг доктор Л.Ганбат, А.Энхбат нар хамтран бичсэн юм. Зохиолд Ил хаадын зүгээс Бага Ази, Ойрхи дорнодын бүс нутагт явуулсан улс төрийн бодлого, үйл ажиллагаа, монголчуудын бүс нутагт үзүүлсэн нөлөөлөл, Бага Азийн бүс нутаг очсон монгол овог аймгийн түүх, соёлын талаар авч үзжээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 64.119.26.19

Түүх бол байгалийн ш/у биш. Хийсвэр, хэн нэгэн хүн, хүмүүс зохиож бичдэг. Үнэн гэж харьцангуй, өөр нэг олдвор олдвол биш юм байнаа гэж хээв нэг хэлнэ.

Avatar

rr 2019-09-18 150.129.140.226

МУИС, Түүхийн хүрээлэн гэдэг 2 өөр байгууллага тус тусдаа адилхан сэдэвтэй 5 боть номыг зэрэг гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ. Түүхчид ингэж хуваагдах хэрэг байна уу. Нэгдэж дорвитой бүтээл гаргахын оронд задарч хуваагдах нэг сэдвээр өрсөлдөж байна. Ноднин түүхийн хүрээлэнгийн захирал энэ асуудлаас болж зодоон хийж шившигээ тарьсан. Одоо шарандаа тусдаа бүтээл гаргасан бололтой

Avatar

иргэн 2019-09-18 139.5.216.128

баяр хүргэе. Эцсийн эцэст үнэн зөв ганц түүхтэй болмоор байна даа. Энэ хүмүүс бичсэн байх гэдэгт найдаж байна. Авна аа.

Avatar

Зочин 2019-09-18 103.14.38.134

Түүх түүхээрээ үлдэнэ. Түүхийн шинэчлэлт гэж юу вэ?

Avatar

Зочин 2019-09-18 59.153.113.51

Түүх шинэчилсэн юм биш сүүлд олдсон түүхийн шинэ олдвор баримтуудыг нэмж оруулан хэвлэн гаргажээ Эхлээд гүйцэт уншчих хэрвээ ойлгохгүй байвал заавал юм бичих гээд байж хэрэггүй дээ

Avatar

Зочин 2019-09-18 103.14.38.134

Түүх түүхээрээ үлдэнэ. Түүхийг шинэчлэлт гэж юу вэ?

Avatar

Зочин 2019-09-18 66.181.161.51

Болдбаатар нь ч хэрэгтэй, Чулуун нь ч хэрэгтэй. Хүмүүсийн хооронд бүү яс хаягтун.

Avatar

Зочин 2019-09-18 202.126.89.155

Чулуун мэтийн туйлширсан явцуу үзэлт нохойг түүхийн шинэчлэлт бүү ойртуул

Avatar

мгл 2019-09-18 64.119.19.244

болдбаатар мэтиин ухширсэн сэтгэлгээтэй туухч нэртэй амьтадыг монголын туухэнд б** ойртуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж