О.Баасанхүү: УИХ-ыг тараах бол МАН-ыг татан буулгах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: УИХ-ыг тараах бол МАН-ыг татан буулгах хэрэгтэй

О.Баасанхүү: УИХ-ыг тараах бол МАН-ыг татан буулгах хэрэгтэй

Ирэх арваннэгдүгээр сард парламентыг тарааж магадгүй тухай яриа өвсөнд тавьсан түймэр мэт газар авч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хоногийн өмнө намынхаа удирдлагад байсан хүмүүсийг цуглуулаад энэ асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд дэмжээгүй тухай мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл асуудалтай холбогдуулж дараах байр суурь илэрхийлээд байна. Тэрбээр “УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориудаар тарааж байна. Түүнийг нь гишүүд өлгөж аваад дэвэргэх ёстой болж таарлаа.

Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд очно. Ах нартаа загнуулна. Тиймээс л МАН-ын 12 нөхөр суугаад ярьсан юм билээ. Нэг их эх оронч царайлаад парламентаа тараах гээд ч байгаа юм биш.  Хэрэв МАН ийм шийдвэр гаргаж байгаа бол намаа татан буулгах хэрэгтэй. Үнэхээр тийм 34 хүн байгаа бол өргөдлөө өгчих хэрэгтэй. УИХ чадамжгүй бол тарах хуультай биз дээ” гэж сөрж сууна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж