"Стрессээ тайлж чадахгүйгээс амиа хорлож байна" | News.MN

"Стрессээ тайлж чадахгүйгээс амиа хорлож байна"

"Стрессээ тайлж чадахгүйгээс амиа хорлож байна"

"Стрессээ тайлж чадахгүйгээс амиа хорлож байна"

Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.9.18/ Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт ирснээр эрүүл мэндийн зарим үйлчилгээг нэг цэгээс авч, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авч болох юм. Өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа бүх байгууллагууд оролцож байгаа бөгөөд хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв) юм. Учир нь тэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байлаа. СЭМҮТ-ийн стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баатаржаваас сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар тодруулсан юм.

-Танай төвөөр жилд хэдэн хүн эмчлүүлж байна. Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдал ямар төвшинд байна вэ?

-Манайхаар жилд 6500 хүн хэвтэн эмчлүүлдэг. Монгол орон даяар 2013 онд хийсэн судалгаагаар  стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн. Тэр дундаас нийгмээс шалтгаалаад хүн амын дунд нойргүйдэл, сэтгэл түгших, сэтгэл гутрах, айдсын эмгэг зэрэг сэтгэлзүйн хямралууд сүүлийн үед маш болоод байгаа.

Сэтгэцийн эрүүл мэндийг эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж гурав ангилдаг. Бидний санааг зовоож байгаа зүйл бол сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн олширч байгаа байдал. Мөн сүүлийн үед мансуурлын эмгэг ихэсч байна.  Хар тамхитай холбогдож байгаа хүмүүсийн 80 хувийг 18-35 насныхан эзэлж байна. Энэ бүх байдлаас яаж ангижрах вэ гэдэг асуудал болоод байгаа.

-Энэ байдлыг залруулах ямар боломж байна вэ?

-Аймаг, дүүрэг, өрхийн сэтгэцийн бүх эмч нарт донтолт, сэтгэл түгшилт, айдсын эмгэг, нойрны эмгэг, стрессийг зөв тайлах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр сургах гэж байгаа. Ингэснээр өрхийн эмнэлгийн төвшинд дээрх тулгамдсан асуудалтай хүнийг оношлох боломжтой. Оношилгоогоор тухайн хүнд ямар асуудал байгааг тодорхойлж, ямар арга хэмжээ авбал зохимжтойг нь чиглүүлээд өгөх боломжтой юм.

-Монголчуудын дунд сэтгэцийн тулгамдсан асуудал их байгаа нь нийгмийн байдлаас шалтгаалж болох юм. Стрессийг яаж зөв тайлах вэ?

-Стрессээ зөв тайлж чадаагүйгээс амиа хорлоход хүрч байгаа. Стрессээ тайлаагүйгээс сэтгэл гутрал цаашлаад сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч,  хүнийг амиа хорлоход хүргэдэг. Монголд жилд 500 гаруй хүн амиа хорлож байна.  Тэдний 90 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл болох нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл бусад оронд амиа хорлосон иргэдийнх нь ихэнх нь сэтгэцийн эмгэгтэй байдаг.

-Хүн амын стрессийн түвшин ямар байна вэ. Стрессийн төвшин, сэтгэцийн тулгамдсан асуудал зэргээ хаана оношлуулах вэ?

-Насанд хүрэгчдийн дунд стрессийн төвшин ямар байгааг судлахаар бид ажиллаж байгаа. Мөн төрсний дараах сэтгэл гутрал манайд ихэсч байна үүнийг сөн судалж байна.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжид буюу өрхийн эмнэлэгт стрессийн төвшинг тогтоож, сэтгэцийг оношилдог байх ёстой. Гэхдээ эмч нар байнга солигдож байгаа болохоор жаахан асуудалтай байдаг. Тиймээс иргэд оношлуулахын тулд дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандаж болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 202.21.107.107

Сэтгэцийн эмгэгээр өвдөөгүй хүмүүс амиа хорлоод байнаа гэдэг чинь муу зүйл бодож сэтгэлээ мунхаг байдалд оруулаад байгаатай илүү холбоотой юм биш үү. Хүн бусдыг буруутгах далдуур аа хүнд атаархаад байгаа сэтгэлээ хянаж чадахгүй би яаж амьдраад байгаа юм бэ гэсэн эргүүтсэн бодол дээр эморч байхаар хөдөлж ажиллаж юмыг өөр өнцгөөс харахыг эрмэлзэж өршөөж уучилж сурах хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2019-09-18 150.129.143.31

Stress uuseed baigaa shaltgaan, tsaash n daamjiruulaad baigaa huchin zuils yu ve? Uunees garahiin tuld yu hiih ve gesen sudalgaa hiigdej baina uu? Sudalgaag zuvhun uls tur, ediin zasgiin talaas sudlahgiigeer amidrah orchin, hool huns, eruul amidrah dadal, niigmiin harltsaa, medeelliin orchin geh meteer buh taliig hamruulj hiimeer baina

Avatar

Зочин 2019-09-18 49.0.212.2

МАН-ын Сундуйн Батболд тэргүүтэй хомонууд

Avatar

Уул нь 2019-09-18 108.170.182.183

Манай Аса, Еөкөөс өгсүүлээд ТВ-гээр эмороод, эмэгтэйлэг талаа зоригтой илэрхийлээд гайгүй байсөн биз дээ? Тэд нараасаа сураачээ.

Avatar

Зочин 2019-09-18 150.129.142.104

Амиа хорлоахоос өмнө дайсэуудаасаа өшөө авч чаддаг болов уу. Хэрэв хүн дахин төрдөгийг баталчихвал үүнээс ч олон хүн амиа хорлох байсан.

Avatar

Зочин 2019-09-18 202.21.107.121

Дахин төрөхөөрөө амиа хорлохоор сэтгэл өдөөгддөг тэр хэмнэл сонголтондоо ахин ороогддог гэсэн. Амиа хорлох гүй амьдралыг туулах эсвэл амиа хорлоод ахиад тамын сонголтондоо унах л зам давтагддаг болохоор бүх юм эцэс болохгүй л гэсэн үг.

Avatar

Зочин 2019-09-18 150.129.142.104

Шархадны эмч нарын ур чадвар маш муу. Ялангуяа Газнориг гэдэг юу ч мэдэхгүй дурак ба хүний 4 мөчийг орон дээр хэвтүүлж уяж хүлэхээс өөөр юу ч мэдэхгүй

Avatar

Зочин 2019-09-18 49.0.212.2

Газнориг уу

Avatar

Зочин 2019-09-18 202.131.227.178

76 тараад амиа хорлоно шүү дээ. ардыг амиа хорлоход хүргэсэн 76 тэдний ар гэрт хувиасаа тэтгэмж өгч байг. тэд л тэр хүмүүсийг ирээдүйг булааж мөнгийг нь хулгайлж ЖДҮ-г гацааж замыг там болгосон. хүүхдийг гудамжинд хөөсөн.

Avatar

Зочин 2019-09-18 49.0.212.2

65+2 нь амиа хорлоно

Avatar

Зочин 2019-09-18 43.228.131.45

2 гауйхан хүн амтай тэгээд жилд 500 гаруй нь амиа хорлоод байхаар яахав?? хэд үлдэх вэ??? ард түмнээ гадны хачин амьвадын савраас аврах хэрэгтэй?? гарцаагүй сэтгэл санааны байдалд оруулдаг юм шиг байгаа юм?? Орос оронтой нөхөрлөж байсан үед амиа хорлох голдоо ортол гомдох, итгэмээргүй байдалд орж байгаагүй шүү?? харин одоо бол хүмүүс аймаар байна?? маш эвгүй байдалд орж байна?? үүнийг төр анхаарах цаг болсон??

Avatar

Зочин 2019-09-18 202.131.227.178

Эм даавартай тахиа гахай мэтийн хоол идээд байхаар хүүхэмсэг төрхтэй хүүхэн аальтай хүмүүс ихсээд амиа хорлоод жогоороод байна.

Avatar

Зочин 2019-09-18 150.129.143.31

Orosiin troll buusnii onigoo shig haa hamaagui tuuj yavah yumaa

Avatar

Зочин 2019-09-18 66.181.170.73

ХАРИН Ч ГАЙГҮЙ БАЙНА. ЯПОНД МАНАЙХ ШИГ ИЙМ УИХ ТАЙ БАЙСАН БОЛ ЖИЛД 5 САЯАРАА АМИА ХОРЛОХ БАЙСАН БАЙХ ШҮҮ. ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД ХАРИН Ч ТЭВЧЭЭРТЭЙ ТУЛДАА ЖИЛД 500

Avatar

Зочин 2019-09-18 202.131.245.243

Энэ ч ардчиллын л ач, буян дөө.

Avatar

Иргэн 2019-09-18 203.91.115.50

МУУ АМЬД ЯВАХААР ҮХСЭН НЬ ДЭЭР

Avatar

zochin 2019-09-18 150.129.142.155

ene hudlaa

Avatar

Зочин 2019-09-18 202.9.44.133

Ямар нийгэмд бид амьдраад байна вэ? Эрүүл хүмүүс амиа хорлоход хүрч байгаа нь хамгийн харамсалтай. Гэтэл гудамжаар, автобусаар сэтгэцийн өвчтэй болов уу гэмээр хүмүүс яваад байдаг. Арга хэмжээ аваасай

Avatar

Зочин 2019-09-18 202.131.245.243

Ардчилсан нийгэм шүү дээ. Мэдээгүй юм уу?

Avatar

Зочин 2019-09-18 202.131.227.178

харин дураараа үхэх амьдрах эрхээ эдлээд сайхан ардчилалын буянаар, БУЯНААРАА БОЛЖ ДУРГТЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.

Avatar

Зочин 2019-09-18 202.131.225.197

ТЭГВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАРАНГУЙЛАЛ ТОГТООВОЛ АМИА ХОРЛОХОО БОЛИХ УУ ТЭЭ ПОСТ-КОММУНИСТУУДАА?

Avatar

ЗОЧИН 2019-09-18 185.225.208.198

СЭТГЭЦИЙН ӨВЧТӨНГҮҮД ХУРДАН ДАЛД ОРОХ НЬ УЛ НИЙГМИЙН ИРЭЭДҮЙД ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж