"Стрессээ тайлж чадахгүйгээс амиа хорлож байна"

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

"Стрессээ тайлж чадахгүйгээс амиа хорлож байна"

"Стрессээ тайлж чадахгүйгээс амиа хорлож байна"

Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.9.18/ Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт ирснээр эрүүл мэндийн зарим үйлчилгээг нэг цэгээс авч, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авч болох юм. Өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа бүх байгууллагууд оролцож байгаа бөгөөд хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв) юм. Учир нь тэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байлаа. СЭМҮТ-ийн стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баатаржаваас сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар тодруулсан юм.

-Танай төвөөр жилд хэдэн хүн эмчлүүлж байна. Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдал ямар төвшинд байна вэ?

-Манайхаар жилд 6500 хүн хэвтэн эмчлүүлдэг. Монгол орон даяар 2013 онд хийсэн судалгаагаар  стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн. Тэр дундаас нийгмээс шалтгаалаад хүн амын дунд нойргүйдэл, сэтгэл түгших, сэтгэл гутрах, айдсын эмгэг зэрэг сэтгэлзүйн хямралууд сүүлийн үед маш болоод байгаа.

Сэтгэцийн эрүүл мэндийг эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж гурав ангилдаг. Бидний санааг зовоож байгаа зүйл бол сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн олширч байгаа байдал. Мөн сүүлийн үед мансуурлын эмгэг ихэсч байна.  Хар тамхитай холбогдож байгаа хүмүүсийн 80 хувийг 18-35 насныхан эзэлж байна. Энэ бүх байдлаас яаж ангижрах вэ гэдэг асуудал болоод байгаа.

-Энэ байдлыг залруулах ямар боломж байна вэ?

-Аймаг, дүүрэг, өрхийн сэтгэцийн бүх эмч нарт донтолт, сэтгэл түгшилт, айдсын эмгэг, нойрны эмгэг, стрессийг зөв тайлах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр сургах гэж байгаа. Ингэснээр өрхийн эмнэлгийн төвшинд дээрх тулгамдсан асуудалтай хүнийг оношлох боломжтой. Оношилгоогоор тухайн хүнд ямар асуудал байгааг тодорхойлж, ямар арга хэмжээ авбал зохимжтойг нь чиглүүлээд өгөх боломжтой юм.

-Монголчуудын дунд сэтгэцийн тулгамдсан асуудал их байгаа нь нийгмийн байдлаас шалтгаалж болох юм. Стрессийг яаж зөв тайлах вэ?

-Стрессээ зөв тайлж чадаагүйгээс амиа хорлоход хүрч байгаа. Стрессээ тайлаагүйгээс сэтгэл гутрал цаашлаад сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч,  хүнийг амиа хорлоход хүргэдэг. Монголд жилд 500 гаруй хүн амиа хорлож байна.  Тэдний 90 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл болох нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл бусад оронд амиа хорлосон иргэдийнх нь ихэнх нь сэтгэцийн эмгэгтэй байдаг.

-Хүн амын стрессийн түвшин ямар байна вэ. Стрессийн төвшин, сэтгэцийн тулгамдсан асуудал зэргээ хаана оношлуулах вэ?

-Насанд хүрэгчдийн дунд стрессийн төвшин ямар байгааг судлахаар бид ажиллаж байгаа. Мөн төрсний дараах сэтгэл гутрал манайд ихэсч байна үүнийг сөн судалж байна.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжид буюу өрхийн эмнэлэгт стрессийн төвшинг тогтоож, сэтгэцийг оношилдог байх ёстой. Гэхдээ эмч нар байнга солигдож байгаа болохоор жаахан асуудалтай байдаг. Тиймээс иргэд оношлуулахын тулд дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандаж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж