АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв

АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв

АНУ Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтдаа тус улсын гурван иргэн, 16 компанийг оруулсан байна. Энэ талаар мягмар гариг (2019.09.17)-т АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах газраас гаргасан баримт бичигт дурджээ.

Тус баримт бичигт “Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро (АНУ түүнийг Венесуэлийн хууль ёсны удирдагч гэж үзэхгүй байна. ТАСС)-д тусалсан, түүний хууль бус дарангуйллыг дэмжиж, хүнсний тусламж тараахдаа хууль бусаар ашиг олсон хэрэгт буруутган Колумбын иргэн Алекс Наин Сааб Моран, түүний бизнесийн түнш Альваро Энрике Пулидо Варгастай холбоо бүхий 16 компани, гурван хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авсан” хэмээн тэмдэглэсэн байна.

Хоригийн жагсаалтыг ах, дүү Амира Луис, Луис Альберто болон Варгас Давид Энрикегийн хүү Рубио Гонсалесоор өргөтгөжээ. Дээрх 16 компани нь бүгд Мораны хамааралтай, эсвэл эзэмшилд нь байдаг аж.

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин "Моран болон түүний сүлбээтнүүд бусдыг дарамталж, Венесуэлийн системчилсэн авлигад хувь нэмрээ оруулдаг” хэмээн хэлснийг тус яамны мэдэгдэлд дурджээ. Хоригт багтсан 16 компаний 11 нь Колумб, дөрөв нь Панам, нэг нь Италид бүртгэлтэй аж.

АНУ хоригт багтсан хувь хүмүүс, тэдгээрийн эзэмшдэг компаниудын бүх эд хөрөнгийг царцааж, өөрийн улсын иргэдтэй ямар нэгэн ажиллагаа явуулахыг хориглодог.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж