Зонхилон тохиолдох хорт хавдруудын эсрэг үндэсний аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Зонхилон тохиолдох хорт хавдруудын эсрэг үндэсний аян зарлалаа

Зонхилон тохиолдох хорт хавдруудын эсрэг үндэсний аян зарлалаа

Монголд хорт хавдраар жил бүр 6000 гаруй хүн өвдөж, 4000 гаруй хүн нас барж байна. Эдгээр хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг талаар эмч, мэргэжилтнүүд хэлдэг.  Монгол улсад 2018 онд 6073 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 3070 (51%) эрэгтэй, 3003 (49%) эмэгтэй байгаа бөгөөд шинэ тохиолдлын 67.3 хувийг орон нутаг, 32.7 хувийг Улаанбаатар хотод бүртгэгдсэн өвчлөл эзэлж байна.

Тэр дундаа элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, уушгины хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар нийлээд нийт  зонхилон тохиолдож буй хавдрын 65.5 хувийг эзэлж байна.

Манай улс нь элэгний хорт хавдрын тархалтаар дэлхийд нэгд, ходоодны хорт хавдраар шалтгаалах нас баралтаар дэлхийд нэгд яваа бөгөөд сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын тархалт хурдацтай нэмэгдэж 2016, 2017, 2018 онуудад тасралтгүй өсөж 2018 оны байдлаар 517 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.

Иймээс ХАППИ ВЕРИТАС ЭМНЭЛЭГ нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын хэмжээнд зонхилон тохиолдож байгаа тэргүүлэх 4 хорт хавдрын эсрэг ҮНДЭСНИЙ АЯН зарлаад байна.

ХАППИ ВЕРИТАС ЭМНЭЛЭГ хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх тогтолцоог Монгол улсад анх удаа иж бүрнээр нь нэвтрүүлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаагийн хувьд зонхилон тохиолдох хорт хавдруудыг тэргүүлж буй элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, уушгины хорт хавдар зэрэг хорт хавдруудад тус бүрт нь эрт илрүүлгийн хяналтын системийг боловсруулан ажиллаж эхлээд байна.

Тухайлбал элэгний хорт хавдрыг  үед нь илрүүлэхэд анхаарч зуны хугацаанд 500 хүнийг хамруулсан элэгний В, С вирус хөнгөлөлттэй үнээр тоолох мөн элэгний хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох хатуурал, өөхжилт илрүүлэх шинжилгээг 100% үнэ төлбөргүй болгосон нь эрэлт ихтэй байсан бөгөөд үйлчлүүлэгчдийн хүсэлтээр дахин 500 хүнийг дээрх хөнгөлөлтөнд хамруулахаар болсон байна.

Мөн утааны улирал эхэлж байгаатай холбогдуулан уушгины хорт хавдрыг эрт үед нь илэрүүлэх зорилгоор утааны голомтод амьдардаг 40-с дээш насныхан болон 10-с дээш жил тамхи татсан  иргэдийг бага доозын КТГ-ийн шинжилгээнд хамруулж эхлээд байна. Дэлхийн эмчилгээний жишигт бол уушгины хорт хадвар нь рентген шинжилгээгээр илрэх нь тааруу бөгөөд илэрсэн ч хожуу үедээ илэрдэг байна. Харин эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд уушгины хорт хавдрыг бага доозын КТГ-ын шинжилгээгээр илрүүлэх нь үр дүнтэй бөгөөд рентген шинжилгээгээр илрүүлснээс нас барах барах магадлал 20% -аар бага байдгийг тогтоосон байна. Хэвлийн тодосгогчтой КТГ нь 182 мл/грей байдаг бол бага доозын уушгины КТГ нь 11.3 мл/грей буюу 16 дахин бага байдаг байна.

Ходоодны хорт хавдар үүсгэгч гол шалтгаануудын нэгд хеликобактер зүй ёсоор ордог бөгөөд ХАППИ ВЕРИТАС ЭМНЭЛЭГ мөн энэ асуудалд анхаарч Эмчийн үзлэг 50%, хеликобактер илрүүлэх шинжилгээг 70% болгон хямдруулж, гол шинжилгээ болох амьсгалын тестийг  30.000₮ болгоод байгаа юм. Мөн ходоодны хавдрын урьтал үе болох ходоодны хатингаршлын шинжилгээ буюу пипсиноген шинжилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд байна.

Мөн зонхилон тохиолдох хорт хавдарт умайн хүзүүний хорт хавдар зүй ёсоор орж байна. Умайн хүзүүний хорт хавдар нь хүний паппилома вирусын /HPV/ өндөр эрсдэлтэй зарим хэв шинжийн байнгын халдвараас үүсдэг бөгөөд энэ нь умайн хүзүүний хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл юм. 10 эмэгтэй тутмын ойролцоогоор 8 нь амьдралынхаа явцад  бэлгийн замын HPV халдвар авсан байдаг ба үүнээс өндөр эрсдэлтэй төрлөөр халдвар авбал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөл магадлал нэмэгдэг байна.  Иймд ХАППИ ВЕРИТАС ЭМНЭЛЭГ хүний паппилома вирусын /HPV/  эрсдэл өндөртэй 15 төрлийг 70.000₮-р оношлох шинжилгээний багцийг үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

Иргэн бүр өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Хорт хавдаргүй Монголын төлөө хамтдаа тэмцье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж