Триатлоны бүртгэл дуусахад нэгхэн хоног үлдлээ | News.MN

Триатлоны бүртгэл дуусахад нэгхэн хоног үлдлээ

Триатлоны бүртгэл дуусахад нэгхэн хоног үлдлээ

Триатлоны бүртгэл дуусахад нэгхэн хоног үлдлээ

Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор "Эв нэгдэл дуатлон УАШТ"-нийг 2019 оны есдүгээр сарын 21-нд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд гадаад, дотоодын болон тусгай олимпийн тамирчид оролцох боломжтой. Оролцогчдын цахим мэдүүлгийг 2019.09.19-ний өдрийн 15.00 цаг хүртэл авах бөгөөд техникийн зөвлөгөөн 2019.09.20-ны өдрийн 18.30 цагт Монголын Үндэсний олимпын хорооны 4 дүгээр давхрын хурлын танхимд зохион байгуулагдах аж. Энэхүү зөвлөгөөний үеэр гар бүртгэл хийгдэнэ. Тэмцээний өдөр шинээр оролцох тамирчдыг бүртгэх боломжгүй юм байна.

"Эв нэгдэл дуатлон УАШТ" "Элит", "Сонирхогч", "Мини дуатлон", "Багийн буухиа", "Тусгай олимп" гэсэн таван төрлөөр зохиогдоно. Элит ангиллын оролцогчид засмал замын, бусад ангиллын оролцогчид бартаат замын дугуйгаар тэмцээнд оролцох юм.

Тэмцээний бүртгэлийн хугацаа: 2019 оны есдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цахимаар бүртгэнэ.

Тэмцээн олон улсын триатлоны холбооны дүрмийн дагуу Дуатлоны төрлөөр явагдана. Монголын триатлоны холбооноос томилогдсон шүүгч нар удирдан зохион байгуулах юм байна. Шагнал урамшууллын тухайд ангилал тус бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана. Зайгаа амжилттай дуусгасан бүх оролцогч нарт Finisher медалиар шагнах аж.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж