БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийт 40 см зузаан, дөрвөн эгнээ бүхий авто замыг аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг 60 жилийн дараа шинэчилж байна. Одоогоор автозамын хучилтын ажлыг эхлүүлсэн, далангийн ажил дууссан. Бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.
Налайхын замаар өдөрт 18-30 мянган автомашин зорчдог. Өнгөрсөн хавраас автозамыг шинэчлэх төслийн ажлыг эхлүүлснээр иргэд түр замаар зорчих болсон. Хотын алслагдсан дүүрэгт амьдарч буй иргэдийн хувьд хотын төв рүү ороход дор хаяж хоёр цаг зарцуулж буй юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ