Насанд хүрээгүй 13 хүүхэд хар тамхины хэрэгт шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй 13 хүүхэд хар тамхины хэрэгт шалгагдаж байна

Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газраас газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.09.18/  мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд “2019 оны эхний есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн.  Мөн энэ үеийг өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулахад 32.2 хувиар өссөн бол холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.

Насны хувьд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байна. Мөн 5.1 хувь нь буюу 13 насанд хүрээгүй 15-18 насныхан эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна” гэв.

Тэрбээр цааш ярихдаа “ 2019 оны есдүгээр сарын байдлаар гадаад улсын нийт 11 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Монгол Улсад түр болон байнгын оршин суудаг гадаадын иргэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдах асуудал жил бүр ихэсч байгаа. Тухайлбал, Франц, Герман, Нигери, Энэтхэг, Турк, АНУ,  Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэд тус тус шалгагдаж байна.

Энэ оны есдүгээр сарын байдлаар  улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнээс олон улсын шуудан илгээмж ашиглан дээрх хэргийг үйлдсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүнд Тайланд, Нидерланд, Герман, Испани, БНХАУ, АНУ  зэрэг улсуудаас монгол улс руу хар тамхи оруулж ирсэн.  Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх чиглэлээр байнгын тасралтгүй эрчимтэй үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Үүний нэг хэлбэр бол мансууруулах бодисын хэрэглээ байж болзошгүй эмзэг цэг, байршилд хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаа. Сүүлийн үед зарим нэг олны танил хүмүүс цахим хуудсаараа дамжуулан ургамлын гаралтай мансууруулах бодисын хэрэглээг зөвтгөсөн хуулиар хэрэглэхийг зөвшөөрөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Хэдийгээр ардчилсан нийгэмд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой боловч Монгол Улс хуульдаа ургамлын гаралтай мансууруулах бодисыг хориглодог. Дээрээс нь Монгол Улс НҮБ-ын мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн конвенцод нэгдэн орсон. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хүрээллийг харахад ихэнх хувь нь найз нөхөд, танилуудын хүрээнд хэрэглэдэг хамтран оролцдог нь тогтоогдсон. Ялангуяа Монгол Улсын ирээдүй бид бүхний хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудын дунд аюул нүүрлээд байна.Иймэрхүү яриа гаргаад хүүхэд залуусыг уруу татан, турхирч, сурталчлаад байгаа хүмүүстэй бид хатуу тэмцэнэ. Нухчин дарна” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж