Индонез бага насны охидын гэрлэлтийг хориглолоо | News.MN

Индонез бага насны охидын гэрлэлтийг хориглолоо

Индонез бага насны охидын гэрлэлтийг хориглолоо

Индонез бага насны охидын гэрлэлтийг хориглолоо

Индонезийн парламент хүүхдийн гэрлэлтийг хориглох зорилгоор эмэгтэйчүүдийн гэрлэж болох хамгийн доод насыг 19 болгож өсгөсөн байна. Тус улсын Төлөөлөгчдийн танхимын вэб хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд, Индонезийн эрх баригчид одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэрлэлтийн тухай хуулийг шинэчлэн найруулах талаар санал нэгдсэнийг дурджээ.

Одоогийн хууль тогтоомжийн дагуу охидод 16 насандаа, хөвгүүдэд 19 насандаа гэрлэхийг зөвшөөрдөг бол эцэг эхчүүд шашин, шүүх, эсвэл орон нутгийн албан тушаалтнуудаас бага насны охидын гэрлэлтийг зөвшөөрөх зөвшөөрөл хүсэх боломжтой байдаг аж. Энэ тохиолдолд насны доод хязгаар байдаггүй байна.

Индонез улс нь насанд хүрээгүй сүйт бүсгүйн тоогоор дэлхийд наймдугаарт жагсдаг талаар хүүхдүүдийн гэрлэлтийг цуцлуулах үүрэг хүлээсэн “Girls Not Brides” дэлхийн хамтын ажиллагааны байгууллагаас мэдээлжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр, Индонезэд охидын 14% нь 18 наснаасаа өмнө, 1% нь 15 наснаасаа өмнө гэрлэдэг байна. Ядуурал, нийгмийн хэм хэмжээ, ёс заншил, шашны хууль нь охидыг гэрлэхэд хүргэдэг хүчин зүйлс болдог байна.

“Girls Not Brides”-ийн Гүйцэтгэх захирал Рейчел Йейтс CNN-д өгсөн ярилцлагадаа "Индонезийн парламентын шийдвэр нь охид, хөвгүүдийн амьдралд адил боломж олгохыг хүлээн зөвшөөрөх эерэг алхам юм" хэмээн дурджээ. Тэрбээр "Хүүхдийн гэрлэлтийг дан ганц хуулиар хориглох боломжгүй. Хүүхэд гэрлэхээс урьдчилан сэргийлэхэд хууль тогтоомж, бодлого зайлшгүй шаардлагатай ч бид хүүхдийн гэрлэлтийг эхний ээлжинд хүлээн зөвшөөрөх хандлагыг өөрчлөх шаардлагатай" гэж нэмж хэлсэн байна.

Эмэгтэйчүүдийн эрх мэдэл, хүүхдийн эрхийг хамгаалах сайд Йохана Йембис “Энэхүү шийдвэр нь индонез хүүхдүүдэд өгсөн бэлэг боллоо" хэмээн хэлснийг "Ройтерс" агентлаг уламжилжээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 203.91.112.133

ашгүй дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж