Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөж буй манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-н жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, хамгийн хүнд жин болох 76 г-н жинд дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа, 59 кгцн жинд ААШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, Х.Болортуяа нар барилдана. Мөн өнөөдөр 55 кг-н жинд өрсөлдөж буй Б.Болортуяа Киргизстаны бөхтэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана.
- 57 кг: С.Цэрэнчимэд. Манай гавъяат С.Цэрэнчимэд Японы бөх Рисако Кавай байх юм. Японы төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн домогт тамирчин Каори Ичог залгамжлан гарч ирсэн Р.Кавай Риогийн олимпийн наадмаас алт, ДАШТ-ээс хошой алт, 1 мөнгөн медаль хүртсэн шилдэг тамирчин юм. Энэ хоёр бөхийн ялсан нь Эквадор болон Германы бөхчүүдийн ялсантай нь барилдана.
- 59 кг: Б.Шоовдор. Азийн аваргын хүрэл медальт Б.Шоовдорын эхний өрсөлдөгч нь Румын бөх Катерина Жидачевска байна. Манай тамирчин Б.Шоовдрын хувьд эхний өрсөлдөгчөө ялах бүрэн боломжтой бөгөөд энэ барилдаанд ялсан нь Герман болон Туркийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. 59 кг нь олимпийн бус жин боловч манай бөхөд дэлхийн аваргын медаль хүртэх боломж байж болно.
- 65 кг: Х.Болортуяа. Залуу мастер Х.Болортуяагийн эхний өрсөлдөгч нь Украйны Ирина Колиаденко. Манай бөх Х.Болортуяагийн хувьд хүндхэн өрсөлдөгч нар хүлээж байна. Хэрвээ эхний өрсөлдөгчөө ялж чадвал Япон болон Хятадын бөхчүүдийн ялсантай нь барилдах боломжтой. Энэ хэсэгт дэлхийн аваргын хошой хүрэлтэй Шведийн Йоханна Мэттссон болон Японы Наоми Риуке гэсэн хүчтэй өрсөлдөгчид бий.
- 76 кг: О.Бурмаа. Манай гавъяатад хүндхэн сугалаа таарсан. Түүний эхний өрсөлдөгч нь дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Азийн наадмын аварга, ААШТ-ий алт, хүрэл медальт БНХАУ-ын Жоу Чиан юм. Хоёр бөх 2014 оны ДАШТ-ий хүрэл медалийн тавцанд хамтдаа зогсож байсан бөгөөд Нур-Султаны дэвжээнд ялсан нь 2017 оны Дэлхийн аварга Туркийн бөх Я.Адартай барилдана.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ