Монголын Үндэсний бөхийн холбоог тойрсон маргаан хэдэн жилийг үдсэн. Тэгвэл өчигдөр/2019.08.17/ энэхүү маргаанд цэг тавьсан талаар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр 2017 онд тус холбооны тэргүүнээр сонгогдсон Б.Бат-Эрдэнэд холбооны тамга, тэмдгийг гардуулан өгчээ.
"Монголын үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавилаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" гэж Л.Чинбат хэлсэн байна.
УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Бид үндсэндээ 7-8 сар Монгол бөхийн холбоонд бий болсон үл ойлголцол, талцал маргааныг арилгахын төлөө ажиллаж, ойлголцон нэгдсэн хурлаа хийх зарчимтай ажилласан. Бөхийн холбоо талцал хуваагдал байхгүй, холбоог нэг бодлогоор авч явна” гэдгээ илэрхийлсэн байна.
БИЧЛЭГ: