Страсбург хотын олон улсын яармагт Монгол Улс зочин орноор оролцов

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Страсбург хотын олон улсын яармагт Монгол Улс зочин орноор оролцов

Страсбург хотын олон улсын яармагт Монгол Улс зочин орноор оролцов

Францын Страсбург хотноо 9 дүгээр сарын 6-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн 87 дахь удаагийн олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор уригдан оролцов. Тус яармагт жил бүр 900 аж ахуйн нэгж оролцож, 200 000 гаруй хүн ирж сонирхдог бөгөөд энэ жилийн үзэсгэлэн анх удаа нийт 40,000 м2 талбай газарт зохион байгуулагдлаа.

Яармагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болсон Монголын Соёлын өдрүүд болон Страсбург дахь Дипломат төлөөлөгчийн газруудад Монголын соёлыг сурталчлах арга хэмжээг Элчин сайд А.Баттөр тус тус нээж үг хэлэв. Яармаг зохион байгуулагдсан хугацаанд “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчид монголын язгуур урлагийн тоглолтуудыг хийж, франц хэл рүү орчуулж хэвлүүлсэн “Монголын нууц товчоо” номыг  орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ, зураач Р.Батцэнгэл нар танилцуулж, монголын ноолуур, арьс ширийн компаниуд, уламжлалт анагаах ухааны эмч нар өөрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ нийт ирсэн зочдод сонирхуулав. Монгол Улс энэхүү яармагт анх удаа зочин орноор оролцсон тул Страсбург хотын захиргаанаас зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, яармагт ирсэн зочид, төлөөлөгчид урлагийн үзүүлбэрүүдийг таалан үзэж, Монголын соёл, ахуйн амьдралтай танилцав.

Яармаг дахь монголын талын бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулсан “Үүрдийн монгол” нийгэмлэгийн гишүүд болон тэргүүн Б.Эрдэнэхуягт ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Энэ дашрамд жил болгон Страсбург хотноо зохион байгуулагддаг Зул сарын яармагт Монгол Улсыг оролцуулах хүсэлтийг Элчин сайд Страсбург хотын захиргаанд тавилаа.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж