Ширэн бээлийтнүүдээс Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарлаа | News.MN

Ширэн бээлийтнүүдээс Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарлаа

Ширэн бээлийтнүүдээс Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарлаа

Ширэн бээлийтнүүдээс Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарлаа

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ий жин тус бүрийн шөвгийн 8-д өрсөлдөх боксчид тодорлоо. Манай улсаас өчигдөр 3 тамирчин рингэнд гарснаас Азийн наадам болон ААШТ-ий аварга Э.Цэндбаатар өрсөлдөгч Нидерландын боксчин Роланд Галосыг 5-0 харьцаатай ялж шөвгийн 8-д шалгараад байна. Өнөөдөр (9 сарын 18) хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Ирландын боксчин Курт Волкертой тулалдана. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал медалийн болзол хангах учиртай.

Тэгвэл өчигдөр рингэнд гарч тулалдсан Б.Чинзориг болон Г.Баярхүү нар өрсөлдөгч нартаа хожигдож тэмцээнээ өндөрлүүлээд байна. ОУХМ Б.Чинзориг тэмцээний 3-р шатанд Хамтын Нөхөрлөлийн орнуудын наадмын мөнгөн медальт Энэтхэгийн Маниш Каушикт хожигдсон бол Г.Баяхүү Йорданы Зейд Еашашд хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 103.212.119.202

Цэндбаатар Унгар хоёрын хэнд нь ч ялалт өгчиж болохоор тэнцүү тоглолоо, азаар шүүгч нар манай хүнд ялалтыг өглөө. Өмдөндөө тууцан аятай муу л тоглолоо үнэндээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж