Цагдаагийн тухай хуульдаа ОХУ өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Цагдаагийн тухай хуульдаа ОХУ өөрчлөлт орууллаа

Цагдаагийн тухай хуульдаа ОХУ өөрчлөлт орууллаа

ОХУ-ын Төрийн Дум Цагдаагийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг эхний хэлэлцүүлгээр баталсан байна.

Нэмэлт өөрчлөлтөөр цагдаагийн байгууллагад саатуулагдсан хүний утасдаж болох хүний ойр дотнын хүний хүрээг нэмсэн байна.

Энэ нэмэлт өөрчлөлт нь хүний эрхийг дээдлэх чиглэлд хийж байгаа алхам юм хэмээн хуулийн төслийг санаачлагч Төрийн Думын Аюулгүй байдал, авлигын эсрэг хорооны гишүүн Александр Хинштейн онцлон тэмдэглэсэн байна.

Мөн уг нэмэлт өөрчлөлтөөр хэрвээ цагдаагийн байгууллага сэжигтний байранд байхгүй үед нь нэвтэрсэн бол 24 цагийн дотор эзэмшигчид мэдэгдэх юм. Өмнө байсан хуулиар зөвхөн орон сууцны байранд гэж байсныг ийнхүү өргөтгөсөн ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж