Орон сууцны нэгдүгээр давхрын бааранд согтууруулах ундаа зарахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Орон сууцны нэгдүгээр давхрын бааранд согтууруулах ундаа зарахыг хориглоно

Орон сууцны нэгдүгээр давхрын бааранд согтууруулах ундаа зарахыг хориглоно

Орон сууцны доод давхруудад байрладаг баар, ресторануудад согтууруулах ундаа зарахыг хориглох хуулийн төслийг ОХУ-ын Засгийн газар боловсруулж, холбогдох газруудаас санал авч эхэлжээ.

Согтууруулах ундаа үйлдвэрлэгчид харин энэ хуулийн төсөлд таатай хандахгүй байна.  Шар айргийн үйлдвэрлэлийн AB InBev Efes компанийн Хуулийн хэлтсийн захирал Ораз Дурдыев РИА Новости-д өгсөн ярилцлагадаа энэ алхам нь согтууруулах ундаа үйлдвэрлэгч үндэсний компаниуд сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ.

“Согтууруулах ундааны жижиглэнгийн борлуулалтад тавих аливаа хязгаарлалтын эсрэг бид тэмцэнэ, энэ алхам нь хүнсний үйлчилгээ эрхлэгчдэд хүндээр тусч болзошгүй” хэмээн Ораз Дурдыев хэлжээ.

Хуулийн төсөлд тусгаснаар орон сууцны нэгдүгээр давхарт байрлах 20 квадрат метр бүхий талбайтай баар, ресторан, кафед согтууруулах ундаа зарахыг хориглох юм. Хэдийгээр согтууруулах ундааны борлуулалтад хяналт тавих нь зөв ч орон сууцны нэгдүгээр давхарт байгаа 20 метр квадрат талбайд ажиллаж байгаа бусад аж ахуйн нэгжийн бизнесийг дампууруулах эрсдэлтэй гэж тэр үзэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж