ОХУ-ын иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгосноор иргэдийн орлого, зарлагыг хянах боломжтой болох ажээ. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй иргэдийн гэр бүлийн орлого, зарлагыг хянах боломжтой болох юм хэмээн ОХУ-ын Сангийн яамны дэд сайд Татьяна Нестеренко Төрийн Думын хуралдааны үеэр мэдэгджээ.
Энэхүү хуралдаанаар ОХУ-ын иргэдийн мэдээлэл бүхий холбооны сан бий болгох тухай хуулийг Төрийн Дум баталсан юм. Энэхүү санг бий болгож, хөтлөн явуулах эрхийг уг хуулиар Холбооны Татварын албанд өгч байгаа юм. Ингэснээр Холбооны Татварын алба Бүртгэлийн алба, Гэр бүлийн бүртгэлийн мэдээлэл, Өмчийн алба гээд бүхий л түвшний мэдээллийг нэг газарт төвлөрүүлэх боломжийг олгоно.
Гэр бүлийн бүртгэлийн албаны мэдээллийг төвлөрүүлснээр төрийн өндөр албан тушаалын хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн ургийн модыг гаргаж, орлого, зарлагыг хянах боломжтой болно, ингэснээр авлигатай тэмцэхэд дөхөм болно хэмээн Татьяна Нестеренко депутатуудын асуултад хариулахдаа хэлсэн байна.
Энэ мэдээллийн санд нэвтрэх эрхийг хуулийн байгууллагад мөн олгох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ