Б.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Б.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

Б.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

Казахтсан улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр (9 сарын 17) манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, Ц.Намуунцэцэг болон Б.Болортуяа нарын бөхчүүд барилдсан. Бөхчүүдээс 55 кг-н жинд өрсөлдөж буй Б.Болортуяа Энэтхэгийн бөхийг 10-3 харьцаатай хожоод дараагийн шатанд АНУ-ын бөхөд 2-13 харьцаатай хожигдсон. Гэхдээ манай бөхийг ялсан Америк бөх хэсгийн аваргын төлөө Туркийн бөхийг ялснаар манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарч ирсэн. Шилдэг 8-д шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанд Киргизстаны Мадина Надироватай барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө Туркийн Бедиа Гунтай барилдана. Медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно.

Харин өчигдөр дэвжээнд гарсан манай бусад тамирчдын хувьд тэмцээнээ өндөрлүүлээд байна. дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн эхний шатанд Хятадын Па Лихад 4-1 харьцаатай хожигдсон бол 53 кг-н жинд Э.Сумъяа эхний шатанд Камеруны бөхийг ялсан ч дараагийн шатанд Грекийн Мариа Преволаракид 5-2 харьцаатай хожигдон тэмцээнээ өндөрлүүлжээ. 50 кг-н жинд барилдсан Ц.Намуунцэцэгийн хувьд эхний шатандаа Оросын бөхөд 9-7 харьцаатай хожигдож үзэгчдийн суудалд шилжлээ.

 

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж