Ньюс хөтөч: ЭМЯ-ны нээлттэй өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ЭМЯ-ны нээлттэй өдөрлөг болно

Ньюс хөтөч: ЭМЯ-ны нээлттэй өдөрлөг болно

Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн шинэ спорт заалны нээлт болно.Утас 99010499

10:00 цагт: Хан-Уул дүүргийн Нэхмэлийн байруудад барилгын ажил гүйцэтгэж буй компани тухайн газрын 150 м автозамыг өөрсдийн хөрөнгөөр зассанаа хүлээлгэн өгнө.

10:00 цагт: "City" tower-т Jobsite.mn ажлын байрны вэб хуудасны шинэ загварын танилцуулга болно.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төв Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Сангийн яамнаас М-Ойл ХХК-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг болно

11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн газраас дулааны төв шугамын угсралтын ажилтай холбоотойгоор Таван буудлаас Долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 99779515

11:00 цагт: АТГ-ын Олон нийтийн төвд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлуулахын үндэс" хэвлэлийн хурал зохион байгуулна.

11:00 цагт: СЕХ-ны Хурлын зааланд АТОЗ намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулна. Утас: 88100374

12:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд  “Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганы талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: “Мишээл экспо”-д Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний нээлт болно.

16:00 цагт: СЭНГЭРАГИ арт галерейд Үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалт баяр наадам, нүүдэлчдийн ахуй амьдралын тухай магтан дуулсан уран зураач Б.Баярт-Одын шинэ уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж