Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна | News.MN

Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна

Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна

Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна

Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 1650 төгрөгөөр дөрвөн удаа хооллох ёстой. Мах, ногооны үнэ тэнгэрт хадсан энэ үед төрөөс ийм хэмжээний мөнгийг нэг хүүхдэд төсөвлөж буй нь шим тэжээлтэй хоол өгөх нь битгий хэл цатгаж ч чадахгүйд хүргэж байгаа. Уг нь тав хүртэлх насны хүүхдийн хоолноос өдөр тутамд авах ёстой илчлэг 70-80 хувь байх ёстой гэж үздэг. Иймээс бид шоколад ч авч хүрэхгүй мөнгөөр шим тэжээлтэй хоол бэлдэх хүнд даалгаврыг биелүүлж чадаж байгаа эсэхийг сурвалжиллаа.


ТӨМӨР ЗАМЫН 180 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ НЭГ ХҮҮХЭД ӨДРИЙН 2500 ТӨГРӨГӨӨР ХООЛЛОДОГ

Төмөр замын гэх тодотголтой 180 дугаар цэцэрлэгт 17:00 цагийн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ албанаас нь авч байв. Тус цэцэрлэгт 500 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг. Нэг хүүхдийн 2500 төгрөгөөр өдөрт гурван удаа хооллох ба эцэг эхчүүд сар бүрийн эцэст 15000-17000 төгрөг хүүхдийнхээ хоолны мөнгөнд “хандивладаг” байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдийнхээ өдрийн  хоолны мөнгөний 32 хувийг гаргадаг бол үлдсэн мөнгийг нь төмөр замаас төсөвлөдөг аж.

 Цэцэрлэгийн гал тогоотой танилцахад маргааш өглөөний цайнд өгөхөөр жимсний чанамал, талхаа нөөцөлсөн байв. Мөн ногоо, мах, нарийн ногоо гээд хүнсний бүтээгдэхүүнийг тус тусад нь маш бага хэмжээгээр хадгалжээ. Маргааш өглөө нь хүүхдүүдэд шууд бэлэн хийж өгөхөөр махыг чанаж болгосон, төмс,  ногоог хэрчиж хөлдөөсөн зүйл огт байгаагүйг энд онцолъё. Өчигдрийн тухайд тус цэцэрлэг хүүхдүүдэд гурвалжин будааны сүүн шөл, чавганы шүүс, нэгдүгээр хоолонд бөөрөнхий махтай улаан лоолийн шөл, хоёрдугаар хоолонд мантуун бууз шинэ ногооны хачир, үдээс хойш ясны шөлөөр баяжуулсан бор цай, боорцог, ааруул өгчээ.

Гал тогоонд “дээж” гэсэн хөргөгч нүдэнд туссан нь тогооч нарын баримталдаг хамгийн гол зарчим аж. Тэрхүү хөргөгчинд тухайн өдөр, өдрийн хоолноос дээж авч 24-72 цаг хадгалдаг ба хоолны эрүүл ахуйн “амин сүнс” нь аж. Энэ нь хүүхдүүдийг хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилдэг байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолыг Ахлах тогооч П.Одончимэгээр ахлуулсан гурван тогооч, нэг туслахын хамт бэлтгэдэг байна.

ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ ХҮНС БЭЛТГЭХЭД 1650 ТӨГРӨГ ХҮРЭЛЦЭХГҮЙ

Төмөр замын 180 дугаар цэцэрлэгийн Ахлах тогооч П.ОДОНЧИМЭГ: 

-Манай цэцэрлэгт  2-5 хүртэлх насны хүүхдүүд хамрагддаг. Хоёр настнуудад хоолонд дуртай болгох, идүүлж сургахын тулд нэг сар гаруйн хугацаанд зутан, бантан, ногоогоор баяжуулсан шөлтэй хоол өгдөг. Дараа нь өдөр тутмын хоолоо идэж сурдаг. Нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгөнд 2500 төгрөг төсөвлөсөн нь хүрэлцээтэй. Одоо шинэ ногоо гарсан учраас аль болох ногоогоор баяжуулсан хоол менюндээ тусгаж байна. Ерөнхийдөө цэцэрлэгийн насны хүүхдүүд илчлэг их, амин дэмээр баялаг хоол идэх ёстой. Жишээ нь, бид хүүхдүүдэд мах, ногоо, жимс,  сүү сүүн бүтээгдэхүүн гэх зэрэг шим тэжээлтэй хүнсээр хоол бэлтгэж өгч байгаа гэж бодож байгаа. Аль болох л чихэрлэг хүнснээс татгалздаг.

Улсаас төсөвлөсөн нэг хүүхдэд зарцуулж буй өдрийн хоолны  1650 төгрөг шим тэжээлтэй хоол хүнс бэлтгэхэд хаана нь ч хүрэлцэхгүй шүү дээ. Хүүхэд хоолондоо ч цадахгүй.

Бид эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн хоолны өдөрлөг зохион байгуулдаг. Өдөрлөгөөр эцэг эхчүүдэд хүүхдэд зориулсан шим тэжээлээр баялаг цэцэрлэгийн хоолыг хэрхэн бэлдэх арга, туршлагаас хуваалцаж, хүүхдийн хоногт авах илчлэгийн тухай эцэг эхчүүдэд зөвлөдөг. Ээж нар гэртээ цэцэрлэгийн хоол хийж сурах хэрэгтэй.

Тус цэцэрлэгт зөвхөн төмөр замын ажилчдын хүүхдүүд хамрагддаг тул харьцангуй ачаалал бага, хүүхдүүд өлсдөггүй аж. Цэцэрлэгийн хоолны мөнгөний 32 хувийг эцэг эхчүүд сайн дураараа бүрдүүлдэг эсэхийг тодруулав.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛНЫ МӨНГӨНИЙ 32 ХУВИЙГ ТӨЛЖ БАЙНА

Төмөр замын 180 дугаар цэцэрлэгийн Эрхлэгч Т.МӨНХТУЯА: 

Манай цэцэрлэг өмнө нь  нэг хүүхдийн хоолны төсөв 1300 төгрөг байсан. Гэтэл хоолны нэр төрөл цөөхөн болж, хүүхдийн биедээ авах ёстой шимт бодис дутагдаж эхэлсэн. Хүүхдийн хоолны үнийг шинэчилснээр хоолонд орж буй найрлага өөрчлөгддөг учраас хоолны үнэд  шинэчлэлт хийх шаардлага гарсан. Бид энэ тухай саналаа "Улаанбаатар төмөр зам"-д хүргүүлсэн. Энэ дагуу 2015 оноос хоолны үнийг шинэчилж, дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Үүнтэй холбоотой эцэг эхчүүд сар бүрийн 5-ны өдрийн дотор 15-17 мянган төгрөг хоолны мөнгөнд хураалгадаг жишиг тогтсон. "Улаанбаатар төмөр зам"-аас ажилчдынхаа өмнө хүүхдүүдийн хоолны зардалд анхаарах үүрэг хүлээсэн.

Нэг хүүхдийн хоолны төсөвт багтсан 2500 төгрөгт хүүхдэд аль болох шим тэжээлтэй хүнс бэлдэхийн тулд энэ мөнгийг нарийн тооцоолдог. Гэхдээ мах, ногооны үнэ тийм ч нөлөөлөхгүй. "Улаанбаатар төмөр зам"-ын худалдаанаас хүнс нийлүүлэлтийн гэрээ тогтоодог.  Ер нь улсаас төсөвлөж буй нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг шим тэжээлтэй хоол бэлтгэхэд хүрэлцэхгүй.

Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл саруул бие бялдартай өсгөе гэж бодож л байвал хоолных нь мөнгөний 30-50 хувийг бүрдүүлэх нь зүйтэй. Манай цэцэрлэг бусад улсын цэцэрлэгүүтэй харьцуулахад хоолны төсвийн өртөг илүү учраас аль болох шим тэжээлтэй хүнсээр эрүүл хоол хүүхдэд өгөхийг зорьдог. Аягыг нь цуйвангаар дүүргэх чухал биш шүү дээ.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨ ӨГДӨГ БОЛОХООР ӨЛСӨХ АСУУДАЛ БАЙХГҮЙ

Цэцэрлэг тарах үед хүүхдүүдээ албанаас нь авч буй эцэг эхчүүдтэй тааралдаж, тэдний сэтгэгдлийг сонслоо.

Иргэн Д.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Энэ жилээс хүүхэд маань 180 дугаар цэцэрлэгт суралцаж байна. Хоол сайтай санагдсан. Өмнөх цэцэрлэг нь хоолны хангалт маш муу байсан болохоор шилжүүлсэн нь энэ.  Цаашид хүүхдийн хоолны мөнгийг нэмэхэд эцэг эхчүүдээс тодорхой хувиар  гаргахаар болбол эсэргүүцэхгүй.

Иргэн Г.АРИУНДАРЬ: 

-Би цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Хоёулаа 180 дугаар цэцэрлэгт явдаг. Орой нь цэцэрлэгээсээ гэртээ ирэхдээ өлсөж ирдэггүй. Хоолны мөнгөний тодорхой хувийг цэцэрлэгт нь өгдөг учраас өлсөх вий гэж санаа зовох нь бага. Цэцэрлэгээс хүүхдэд өгч буй хоолыг танилцуулж, өдөрлөг зохион байгуулдаг. Амт сайтай, тэжээллэг чанар нь маш өндөр сайн хоол өгдөг гэж үнэлдэг. Гэхдээ улсын цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд төсөвлөж буй 1650 төгрөг бол маш хангалтгүй.

Иргэн О.ЭРДЭНЭЧИМЭГ: 

-Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн нэг хоолны хэрэгцээнд 2350 төгрөг хангалттай санагдсан. Манай хүүхэд гэртээ ирэхдээ  өлсөж байна гэж яриад байдаггүй. Цэцэрлэгээс нь сар бүр хоолны мөнгө тодорхой хувиар авдаг. Ийм жишиг бусад улсын цэцэрлэгүүдэд ч байх л хэрэгтэй. Хүүхдийнхээ хоолны мөнгөнд эцэг эхчүүд бас нэмэрлэхэд татгалзахгүй байлгүй.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛОНД ЦАДААГҮЙ ХҮҮХДҮҮД ОРОЙ НЬ МАШ ИХ ӨЛСДӨГ БАЙНА

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгт очвол өөр нөхцөл байдал угтав. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд нь орой бүр гэртээ өлсөж цангаж буй тухайгаа хэлдэг, хоол идүүлэхэд их өлссөн байдаг тухай хэлэв.

Иргэн Ү.СҮНДЭРЬЯА: 

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд  1650 төгрөг төсөвлөж буй нь маш хангалтгүй. Шим тэжээлтэй хоол идэхэд энэ мөнгө хүрэхгүй. Ийм хэмжээний мөнгөнд чанар муутай л хоол өгөх байх. Орой цэцэрлэгээс нь авахад их цангаж өлссөн байдаг. Хэдийгээр жаахан хүүхэд ч гэсэн бага багаар иднэ шүү дээ. Цэцэрлэгээс нь хоолны мөнгө авдаггүй. Хэрвээ хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүдээс гаргуулна  гэвэл санал нийлж байна. Чанартай, шим тэжээлтэй хоол өгөхгүй л бол ханиад томуу тусна шүү дээ.

Иргэн М.ХОНГОР: 

-Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хоолны мөнгөнд 1650-2300 төгрөг төсөвлөх нь хангалтгүй шүү дээ. Хүүхдээ цэцэрлэгээс авахад өлсгөлөн л гэртээ ирдэг. Хоолондоо цаддаггүй юм шиг санагдсан. Улсын цэцэрлэг болохоор хоолны мөнгө хурааж авдаггүй. Хүүхдээ өлсгөхгүйн тулд хоолных нь мөнгөнд нэмэрлэхэд гар татахгүй. Эцэг эхчүүдээс цэцэрлэгийн хоолны мөнгө авдаг болох нь зөв л дөө.

Иргэн Т.БОЛОР: 

-Хүүхдийн хоолны мөнгөнд 1650 төгрөг зарцуулж буй нь хангалттай биш. Улсын цэцэрлэг болохоор эцэг эхчүүдээс хоолны мөнгө авдаггүй. Цаашид эцэг эхчүүдээр хоолны мөнгөний тодорхой хувийг гаргуулбал татгалзахгүй. Манай хүүхэд хоолондоо цаддагүй юм шиг санагдсан. Орой цэцэрлэгээсээ гэртээ ирэхдээ их өлсөж, ундаассан байхыг нь харахад их бага хоол өгдөг юм болов уу гэж бодсон. Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй.

Цэцэрлэгийн багш нарын хэлснээр улсаас төсөвлөсөн 1650 төгрөг нэг хүүхдийн хоолны зардалд хүрэлцдэггүй гэдгээс өөр мэдээлэл хэлэхээс цааргалсан билээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн гаргасан “Гэр” зөвлөмжид балчир болон цэцэрлэгийн насныхан үр тариа, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү, цагааан идээ, жимс, жимсгэнэ гэсэн таван төрлийн бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай гэж заасан байдаг ч цэцэрлэгүүд тэр бүр үүнийг дагаж мөрддөггүй. Энэ нь дээр дурдсан цэцэрлэгийн  нэг хүүхдийн хоолны мөнгө 1650 төгрөг төсөвлөсөнтэй холбоотой.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны мэдээлснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүд гаргах хуулийн төсөл хэрэгжих аж.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛНЫ МӨНГӨНД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС САРД 30 МЯНГАН ТӨГРӨГ ГАРГУУЛАХААР ТООЦСОН 

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан дарга Ж.МЯГМАР: 

-Боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны зардлыг эцэг эхтэй хуваалцаж төлөх заалт бий. Энэ хүрээнд БСШУСЯ-наас судалгаа хийсэн. Судалгаагаар эцэг эхээс хоолны зардлыг тодорхой хувиар гаргуулахад тодорхой эрсдлүүд бий. Үүнд, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хоолны зардал, улирлаас хамаарсан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний  үний хэлбэлзлээс хамаарна. Судалгаагаар хүүхэд 10-24 цагийн ажиллагаатай цэцэрлэгт 2-6 хүртэлх насны хүүхдүүд хоолны хоногийн илчлэгээ бүрэн авах илчлэгийг тооцоход эцэг эхчүүд сард дунджаар  30 мянга  төгрөг төлөхөөр тооцож байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг төлнө. Эцэг эхчүүдээс санал авахад ихэнх нь дэмжсэн.

Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хувь нэмэгдүүлэхээр 2020 оны улсын төсвийн тооцоололд тусгасан. Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны мөнгийг 3720 төгрөг болгосноор 10 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт хүүхэд хоногийн хоолны илчлэгээ авах бүрэн боломжтой гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 1650-2300 төгрөг төсөвлөснийг  хангалтгүй биш гэж үзэж болохгүй гэлээ.

Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийн хоолны мөнгийг гаргахыг дэмжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1650 төгрөгт төсөвлөсөн нь шим тэжээлтэй хоолоо авч идэж чадахгүй байна гэж үзэж байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 66.181.161.32

1650 төгрөгөөр өдөржин яваад хоолоо аваад идээд үздээ хэр цатгалан явах болдоо.Ямар юм авч идэх болдоо.

Avatar

myagmarsuren 2019-09-18 66.181.160.34

75 tsetserlege togooch nariin hool huns mash sain shingen tsai urgelch angid belen bdag zardalbmongiig yarih estoi shuu ternees hiij bgaa hooliig muulah hereggui zardaliin nemuul gal togoo shim tejeej nemegdene

Avatar

Зочин 2019-09-18 202.179.31.54

Их зөв сэдэв хөндсөн бна .Одоо цэцэрлэгийн хүүхдийн хоолны талаар анхаарах цаг болсоон .хэдий болтол 1650 төгрөгөөр идэх юм бэ.1650 төгрөг хүрэлцэхгүй бна .Иймд эцэг эхээс хоолны зардлыг 40-50% ыг авах хэрэгтэй .Тэгээд л 2000-2500 төгрөг болгож тэнд бга тогооч нар өндөр шаардлага тавьж ажиллах тэнднийг мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй Төр засаг анхааралдаа авааасай.

Avatar

Зочин 2019-09-18 49.0.212.2

Жидүүчин хүүкийн нам засгаасаа ял асуу

Avatar

zavaarsan 2019-09-18 202.131.225.197

Naad erhlegch, tsaad ahlah togooch shig gemgui tsarailsan hulgaichuud huuhdiin hunsnees huvidaa zavshaad hun dailaad baihaar huuhduud ulsulgui dee. Bas mungu nemj huvidaa zavshih sanaatai, icheesei. Jigshmeer!

Avatar

Төр 2019-09-18 66.181.161.15

Наадам найр , бөхчин дуучингуудад зарцуулах мөнгө бол байна . харин хүүхдүүдэд зарцуулах мөнгө бол байхгүй за ..

Avatar

Зочин 2019-09-18 103.212.118.57

Цэцэрлэгт төрийн хайр халамжаар бүх зардлаа даалгаж байгаа эцэг эхчүүд захын хороололын хүүхдүүд яаж амьдарч даарч хөрч , хоол ундгүй өлөн зэмэг , сурч боловсрох зүйлгүй байгааг харьцуулан бод , хүүхдүүд өлсч байна гэх мэт гомдол чинь шудрага юм уу, яадахдаа хүүхдийнхээ хоолны зардлыг дааж яагаад болдоггүй юм. . Хөдөөгийн мөн захын хороололын хүүхдүүд яаж амьдарч , байгааг ч төр анхааралдаа авч хүүхдүүдийг ялгаварлан гардуурхадагаа болих цаг болсон байна . Бүх хүүхдүүдэд ижил зардал олго

Avatar

И.Норовжав 2019-09-18 103.212.118.57

Захын хороололын хүүхдүүд цэцэрлэгт орж чаддаггүй , тэдэнд ямарч хоол унд , тоглоом хүмүүжилд нь нэгч төгрөг улсаас өгддөгүй , Цэцэрлэгт орсон хүүхдүүд төрөөс байр , хоол , тоглоом ,дуу хөгжим зэрэг бүх зардлыг нь даадаг , яамлаараа хүүхдүүдийг хар багаас нь ингэж ялгаварлаж байпаг юм. Эцэг эхчүүд нь хоолны зардлыг даадаг болгоё эсвэл цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдэд гэрийн хүмүүжилд нь зориулж цэцэрлэгийн хүүхдийн зардлыг нь олгодог болгоё

Avatar

архангайгаас 2019-09-18 202.179.31.86

Төмөр зам бол маш сайн сахилга баттай газар Ийм болохоор зохион байгуулалт сайтай зарчимч хуучин соц үеийн зарим зүйл шингээстэй байдаг байх. Манай хүүхдүүд хэдэн үеэрээ өсөж торнилоо буянтай сайхан газар хурай хурай хурай

Avatar

МОНГОЛ ХҮҮ 2019-09-18 103.206.194.6

ЕР НЬ БОЛ ҮР ХҮҮХДЭЭ БИДНИЙ ӨМНӨӨС, ТӨРИЙН ӨМНӨӨС ТӨРҮҮЛЖ ӨСГӨӨД БАЙГАА БИШ ТӨР БҮХ ЗАРДЛЫГ НЬ 100% ДААДАГ НЬ ЕРӨӨСӨӨ БУРУУ ЗАРЧИМ, ЯАГААД ГЭВЭЛ ЭЦЭГ ЭХ БОЛСОН ХҮМҮҮС ҮР ХҮҮХЭД ГАРГАСАН Л БОЛ ТЭДНИЙ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХ ЁСТОЙ. ШУДАРГА БАЙЯ Л ДАА…

Avatar

zochin 2019-09-18 203.91.115.247

Боловсрол хариуцсан хүмүүс нь хурдан асуудлыг шийдээч ээ. Хүүхдүүдийнхээ хамгийн багаас нь түүж аваад санаатай өлсгөлөнд нэрвэгдүүлэхийг нэг өдөр ч тэвчихэд хэцүү байна. Ажил хийж байгаа ухаантай шүү юм бол хоолны мөнгөний заримыг эцэг эхээс нь гаргуулах тушаалаа хурдан гаргаач. Оюун ухаан хөгжих насанд нь харсаар байгаад өлсгөлөн өсөлтийн дутагдалд оруулж суух аргагүй боллоо шүү. Нэг ангид 72 хүүхэдтэйгээс өдөр бүр 55 ирж байна. Нэг их цэцэрлэгээ ингэж будаж тэгэж сайжрууллаа гэсэн улс.

Avatar

Зочин 2019-09-18 202.21.101.226

ТА НАР АВИЛГАЧДАА ДАНХАР ТӨРӨӨ ДЭМЖЭЭД БҮХ ЮМЫГ ТӨРДӨӨ АВААД БАЙ ЗА ЮУ ТЭГВЭЛ УЛАМ АВИЛГАЖААД УЛАМ ЯДУУРААД ТӨРӨӨС УЛАМ ТЭРБУМТНУУД ТӨРӨӨД БАЯН ХООСНЫ ЯЛГАА ИХСЭЭД ХҮҮХДЭД ЧИНЬ ОЧИХ ҮЙЛЧИЛГЭЭ БҮР БАЙХГҮЙ БОЛДОГ ЮМ. ХҮҮХЭД ЧИНЬ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ӨЛСӨӨД ЭМНЭЛЭГТ ОЧИХОД ОР БАЙХГҮЙ СУРГУУЛЬД ОЧИХОД САНДАЛ СУУДАЛ НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ ӨВӨЛДӨӨ УТААТАЙ ЗАМДЭЭР ТҮГЖРЭЭСТЭЙ БОЛДОГ ЮМ. ТӨРӨӨ УЛАМ ДАНХАЙЛГААД БАЙ БҮГДИЙГ ТӨРДӨӨ АВААД БАЙ ХУЛГАЙЧ НАР НЬ ОЛШИРЧ ЭНГИЙН ИРГЭД НЬ ӨЛСӨЖ АМЬДАРДАГ ЮМ.

Avatar

654654 2019-09-18 202.21.108.218

Соц коммуны үед ч цэцэрлэг эцэг эхчүүдээс хүүхдийн хоолны мөнгө хураадаг блаа гж

Avatar

зочин 2019-09-18 202.131.242.227

Хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүдээс авах нь зөв. Төр өөрөө 100 хувь дааж чадахгүй бидний бяцхан үрсийг маань шим тэжээлгүй хоол ундаар хангаж өвчтэй, сульдаатай хүүхэд бий болгож байна. Эцэг эхчүүд сард 15,000 өгвөл татгалзах зөрөх хүн байхгүй байх. Энэ цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааралдаа авч төр засагт иргэдийн дуу хоолой болж дуулгаж өгөөч

Avatar

ннн 2019-09-18 192.82.65.120

За яахав, өлсөөд үхчихгүй байх. Гол нь эрүүл ахуйг нь сайн сахиад, нүүр амыг маажуулж, хөхрүүлэхгүй харж байхыг хүсье.

Avatar

myagmarsuren 2019-09-18 66.181.160.34

HHH-chi estoi teneg yum olon 35-40 huudiig odort humuujilch baigaa bagsh nart bayarllaa gej hel ooriinhoo huuhediig haraad gertee suu nuur am odorjingoo hamgaalaad tewreed bai ajil hiisnii hereg chamd baihgui shuu dee chinii gants huuhdig haraagui olon ailiin eej aawiig ajild ni taiwan yawuulch bgaa shuu anhaar

Avatar

Иргэн 2019-09-18 64.119.22.7

Хүүхэддээ мөнгө өх нь зөв ч эрхлэгчээс эхлээд бүгд хүүхдийн хоолноос шомбоддогыг зогсоох хэрэгтэй дотоод хяналтаар шалгаад хэвших хэрэгтэй

Avatar

харамсалтай 2019-09-18 66.181.177.62

ЭЦЭГ, эх нь хоолны мөнгийг өгдөг байх нь зөв. ОДОО хоолны мөгийг эцэг , эх нь даадаг болсон нь дээр. УЛС төсөв муутай учраас бүрэн даах боломжгүй

Avatar

Зочин 2019-09-18 43.228.130.68

битий худлаа шаагаарай хангалттай мөнгө шүү 1650 төгрөг чинь тогооч багш нар тусдаа цалингаа авдаг байж хүүхдийн хоолон дээр битий ажиллаад бай л даа

Avatar

Зочин 2019-09-18 122.201.26.172

Чиний зулбасгыг харж хандау байгаа хүмүүсийг жоохон хүндэл оркоо

Avatar

иргэн 2019-09-18 202.179.24.164

Цэцэрлэгийн Эрхлэгч Тогоочруу Буруу өгөхөөс илүү Хүүхдээ Цэцэрлэгт өгсөн л юм бол Хоолны мөнгийн төлөх л хэрэгтэй, Тэр Ад үзээд байдаг Коммунизм Социализмын үед Цэцэрлэгийн хоолны мөнгийг Эцэг эхчүүдээр нь гаргуулдаг байсан юм шүү, Хүүхдээ л бодож байгаа бол Эцэг эхчүүд Хоолны мөнгийг Өөрсөдөө гаргах хэрэгтэй, юм болгоныг Төр засаг руу Даатгааж байж болохгүй байх өө,

Avatar

Зочин 2019-09-18 202.55.191.194

Дээрээс нь Цэцэрлэгийн хүүхдийн хоолноос хулгайлдаг эрхлэгч, нягтлан, тогооч, багш нартай. Гэртээ дэлгүүрээс хүнс авч үзээгүй цэцэрлэгийн тогооч хүртэл байдаг.

Avatar

Зочин 2019-09-18 202.55.191.194

цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан, тогооч, багш нь бүгд хоолноос нь идээд, гэр лүүгээ зөөгөөд байхаар яаж хүрэх вэ дээ. Гэртээ дэлгүүрээс идэх зүйл авч үзээгүй, зөвхөн гэртээ ч биш ах дүүсийнхээ хөргөгчийг цэцэрлэгээс хулгайлсан хүнсээр дүүргэдэг тогоочийн тухай сонсож байсан

Avatar

irgen 2019-09-18 122.201.31.6

Эцэг, эхчүүд хүүхдийнхөө төлөө хариуцлагатай байж, мөнгийг нь өгөх нь зөвөө, амьжиргааны түвшин бага бол маш бага хувиар өгнө биз, тэгж байж бид хариуцлагатай болно, тэхгүй бол улсад бүх зүйлээ найдаад хаяж байна. Монгол шиг үнэгүй цэцэрлэгтэй өндөр хөгжилтэй орон гэж бараг байхгүй шүү, худлаа оронцоглож байхаар төлбөрийг нь аваад олигтойхон хооллож ундалж хүүхдээ хөгжүүлмээр байна

Avatar

Зочин 2019-09-18 198.16.66.101

etseg ehees n avaachee showchidaa

Avatar

vat 2019-09-18 150.129.141.137

1000 tog sard 25 k tog ezeg eh ogz bolnoo

Avatar

Цэцэгмаа 2019-09-18 103.57.95.91

Хүүхдүүдиын хоолны мөнгийг чагаад эцэг эхчүүд нь өгч болдоггүй юм бэ хүүхдүүдээ мөнгө. Өгдөггүы мөртлөө архидаад зугаа цэнгэлд. Маш их мөнгө гаргаад чвах юм бид нар хүүхдээ цэцэхлэгт явуулчихаад хоолнб мөнгийг өгдөг баясан шүү мөнгөө өгчихөөд хоолны асуудалаа ярьсан дэар шүү. Ард түмэн минь

Avatar

Зочин 2019-09-18 24.12.0.213

Yurunkii said tiim yum bkgui gj bn leee sh dee ken unen ken kudlaa yariad bgaa niigm be

Avatar

Зочин 2019-09-18 182.160.34.123

өлсөхөд зүгээрдээ

Avatar

irgen 2019-09-18 202.131.225.150

etseg ehchuudees deer ued mungu avdag bsniig sergeevel yasiin. uneheer amjirgaanii bolomjgui huuhduud bga bol avahgui bna biz. 20-30k huuhdedee uguhuus tatgalzah hun bhgui blgui dee

Avatar

Зочин 2019-09-18 119.40.98.162

Социализмын үед ч эцэг эхээс нь мөнгийг өвдөг л байсан шүү дээ. Төр дангаараа биш, эцэг эх нь бас дэмжих хэрэгтэй шүү дээ.

Avatar

зочин 2019-09-18 192.82.65.160

Ер нь энэ Цэцэрлэгийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг болих хэрэгтэй. Жил болгон хил ам дагуулсан. хэзээ ер нь албан газар. сургууль, Цэцэрлэгт хоол идээд байдаг билээ. энэ мөнгөө төр зогсоох хэрэгтэй. Тэр мөнгөөрөө цэцэрлэг барь. Үдийн цай хөтөлбөрийн мөнгийг эцэг эхчүүдээс нь ав. Өвчлөөд байгаа хүүхдүүдийн ээж аавууд дандаа бололцоотой айлын л хүүхдүүд байгаа

Avatar

зочин 2019-09-18 64.119.16.82

Хуухдийн хоолны менгийг хэдэн жил ярьдаг юм бэ. УИХ, ЗГ тараа. Арчаагуй юм бэ.

Avatar

л 2019-09-18 202.131.238.98

худлаа даа яг өгхөө тулахад 30к хэд нь өгөх бол. манайхан ч хэцүү шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж