УИХ тарах уу, тараалгах уу! | News.MN

УИХ тарах уу, тараалгах уу!

VS

УИХ тарах уу, тараалгах уу!

 УИХ-ыг тараах тухай танил гэх үү эсвэл шинэ гэх үү ийм нэгэн мэдээлэл улс төрийн хүрээнд сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдах боллоо. Үндсэндээ жил жилийн намар УИХ-ыг тараах тухай асуудал сөхөгддөг нь нэгэнт хуучин бөгөөд танил сэдэв болжээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ыг тараах асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сөхөж өөрийн бланкан дээрээ гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн тухай тэрбээр мэдэгдэж байсан ч тэгсхийгээд л намжсан.

Тэгвэл шинэ оны дараахан буюу 2019 оны нэгдүгээр сард УИХ дахь АН-ын гишүүд мөн л УИХ өөрөө тарах болон ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөл өргөн барьж, чуулганы танхимын үүдэнд самбар байршуулж  нэр бүхий гишүүдийн гарын үсгийг цуглуулсан ч тусыг эс олж бас л  мартагдсан.

Үүнээс хойш гурван сар орчмын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг өөрсдийн хүсэлтээр тарах шаардлагыг хүргүүлсэн. Хамгийн сүүлд тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын чуулганы танхимд танилцуулах үеэрээ мөн л УИХ-ыг тарах асуудлыг хөндөж  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо” гэж мэдэгдсэн нь тэрбээр УИХ тараах хүсэлтээ гурвантаа илэрхийлсэн нь.

Өнгөрсөн зунжин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж ажил хэрэгч байсан парламент хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, ард нийтийн санал асуулгыг хийхээр шийдвэрлэсний дараа  мөн л УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах  тухай асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Улмаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.

 Хэрэв УИХ тарж, ээлжит бус чуулган зохион байгуулах хэмжээнд хүрвэл дараагийн сонгууль болох хүртэлх процедурын хооронд Монгол төрийн үйл ажиллагаа хэрхэн явах, нийгэм эдийн засгийн амьдрал ямар байдалд орох уу  гэх мэт маш олон асуудал үүсэх нь тодорхой. Хэн нэгэн хүн, улс төрийн намын шахалтаар энэ асуудалд хандаж болохгүй учраас олон талаас нь нухацтай авч үзэх ёстой гэдгийг ч зарим гишүүн хэлж байгаа юм.

Тиймээс энэ долоо хоногийн VS булангаараа УИХ тарах эсэх асуудлаар дараах байр суурийг хүргэж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН
МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

УИХ тарах нь зөв гэж үзвэл энэ асуудал яригдана. Намын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдаж, асуудлаа ярина. Энэ асуудал огт яригдаагүй учраас намын Удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд яригдах боломжгүй. Надад гишүүдийг дуудаж, УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурахыг шаардсан зүйл байхгүй. Харин санал гаргасан гишүүд өөрсдөө намын удирдлагуудтай уулзаж, ярилцаж байгаа мэр сэр асуудал бий. Тэдний хэлж ярьж байгааг сонсох, дүгнэх үүрэг нь надад бий. Одоо бол сонсох түвшинд л байна.

Х.БОЛОРЧУЛУУН
УИХ-ЫН ГИШҮҮН

Гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Хэдэн гишүүн гарын үсгээ зурсныг хэлж мэдэхгүй. Би дэмжиж байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-18 122.201.19.99

Намаар гарч ирсэн юу ч мэдэхгүй тэнэг малуудыг тараа.

Avatar

иргзн 2019-09-18 202.179.24.164

одоогийн УИХ тарсан нь дээрээ , Ерөнхийлөгчийн засаглалттай байсан нь дээр юм шиг байна өө, Уг нь Парламентийн засаглалттай байсан бол арай Ардчилалттай байх даана ч манайд бол Парламентийн засаглал зохихгүй таарах ч үгүй юм байна, Аль нэг Нам олонхи болох юм Хуйвалдаж Хулгайлж Луйвардах юмаа л хийхээс Улс орноо бодох тал дээр даана ч байхгүй нь харамсалтай,

Avatar

Зочин 2019-09-18 202.126.88.224

Болорчулуун шиг хоосон толгойд бужигнаан ашигтай.4 жилд юу хийсэн юу хийх тухай ойлголт байхгүй,хуулийн хийсэн ажил түй ч бхгүй.Хүүк ЖДҮ тарааж намын нэрээ унагасан бхад энийгээ шийдэлгүй асуудлаас бултаж бн.шоудаж олсон багахан нэр хүндээрээ дахин соногдох хүсэлтэй бн.Энийг нь Женко сайн тооцоолсон бн.Санал асуулгаар нэмэлт өөрчлөлт нь унахад Женко дараагийн нүүдлээ хийнэ.Хоосон толгой хийрхэгч Хүүк Занданшатар төрийг бужигнуулах тоглоомд нь маш сайн тохирч бн.

Avatar

Зочин 2019-09-18 202.126.88.132

ЖДҮёидээр дүүрсэн 60 тэрбумын луйвард холбогдсон Их хурал тарж Ард түмэний Ир хуралдайг сонгож Үндсэн хуулиа өөрчлөх ганц зам үлджээ.

Avatar

Зочин 2019-09-18 45.90.141.168

Хоум Плазаг буулгаач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж