Мэргэн буучид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

Азербайжаны Габала хотод буудлагын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ. Рио-2016 олимпийн эрх олгох сүүлчийн Дэлхийн цомд 90 орны 1100 буудагчид цэц мэргээ сорьж байна. Монголын багийн хувьд Гавьяат тамирин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ч.Нарантуяа нарын 10 тамирчин оролцож байгаа бөгөөд цомын тэмцээн энэ сарын 14-нд дуусна.

Өнөөдөр явагдсан хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд 110 тамирчин буудсанаас ОУХМ Х.Бямбабаатар, Н.Баяраа, Б.Бишрэл нар 76-99-р байрт шалгарчээ. Түүнчлэн хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 112 тамирчин буудсанаас ОУХМ Ч.Нарантуяа,О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар 32-61-р байрт жагслаа.

Дэлхийн цомын хувьд энэ удаагийн цуврал олимпийн эрх олгох  сүүлийн тэмцээн нь бол Ази тивийн тамирчдад 11 сард Кувейтэд болох тивийн аварга шалгаруулах тэмцээнээс РИО 2016 олимпийн наадмын эрх авах нэг боломж бий. Тус тэмцээнээс мэргэн буучдад олимпийн эрх олгож дуусах юм.

Монголын буудлагын тамирчдаас одоогоор Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа нар 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ өвөртлөөд байгаа билээ.

Ш.МАНДАХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж