“Хүн, амьтан айлгаад байгаа баавгай манай нутгийнх” | News.MN

“Хүн, амьтан айлгаад байгаа баавгай манай нутгийнх”

“Хүн, амьтан айлгаад байгаа баавгай манай нутгийнх”

“Хүн, амьтан айлгаад байгаа баавгай манай нутгийнх”

Баавгай, хар ялаа ихэссэн тохиолдлыг иргэд Сибирийн түймэртэй холбон тайлбарлаж буй. Харин энэ нь хэр үндэслэлтэй болохыг МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, профессор Р.Самъяагаас тодрууллаа.


-Сибирийн ой түймэрт өртсөнтэй холбоотойгоор Монголд хар ялаа болон баавгай орж ирж байгаа талаар зарим хэвлэлүүдэд мэдээлж байна. Хар ялаа ихэсч, баавгай орж ирэхийн эерэг болон сөрөг тал нь юу вэ. Сөрөг тохиолдолд нь ямар арга хэмжээ авбал зохимжтой вэ?

-Хар ялааны тухай сайн мэдэхгүй байна. Намар болоход ялаа элбэг болдог нь байгалийн жам ёсны үзэгдэл. Энэ жил бороо элбэг байсан тул ургамлын ургац сайн, бас амьтдын тоо толгой ч элбэгшиж байх учиртай. Шумуул гэхэд энэ жил урьд урьдаасаа элбэгшсэн. Харин баавгай Сибирийн түймрээс болж элбэгшиж байгаа гэдэгт нэг их итгэхгүй байна. Зарим мэдээлэлд хар баавгай гэж ч бичиж байна.

Сибирьт Азийн хар баавгай биш, харин Сибирийн хүрэн баавгай л амьдардаг. Амьтан бүхэн өөрийн идээшил нутагтай байдаг. Идээшил нутагтаа амьтад хоолоо олж идэх, нуугдаж хоргодох газраа олох, биеэ хамгаалах боломж нь илүү байна. Их талбайг хамарсан түймэр гарснаас болж баавгай алс газар нүүдэллэж байгаа гэдэгт нэг их итгэхгүй байна.

Амьтан дайжаад өөр нутагт орж ирлээ гэхэд түүний эерэг, сөрөг талыг үнэлнэ гэдэг хүмүүн бидний хувиа хичээсэн аминчхан үзэлтэй л холбоотой. Эерэг, сөрөг тал гэдгийн цаана энэ амьтан надад хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг санаа л агуулагдаж байгаа юм. Нутаг хайж яваа ямар нэг амьтанд саад тотгор учруулахгүй байх нь монголчуудын эрт дээр үеэс мөрдөж ирсэн уламжлал.

-Баавгай айлын хоттой хонь руу дайрч, “танхайрсан” тохиолдол сүүлийн үед нэлээд гарч байна. Баавгай элбэгшээд байгаагийн шалтгаан нь юу вэ?     

Хэнтийн нурууны ойтой газрын захаар л ийм тохиолдол ажиглагдаад байх шиг байна. Энд тэнд үзэгдээд, хүн амьтан айлгаад байгаа баавгай бол манай нутгийн л баавгай.     Энэ нь бас үндэслэлтэй гэж бодож байна. Энэ жил Хэнтийд самар, жимс ургаагүй. Хушны самар, байгалийн бүх төрлийн жимс, жимсгэнэ баавгайн намрын идэш тэжээлийн зайлшгүй бүрдэл хэсэг.

Тэжээл хомс болсноос баавгай тэнэх нь элбэг болно. Нөгөө талаар ихэнхдээ залуувтар  баавгай үзэгдэх болсон тухай мэдээлэл бий. Баавгай олширсноос залуу баавгай шинэ орон зай хайж явах магадлалтай. Гэхдээ энэ талаар байнгын ажиглалт, судалгаа хийж байж л үнэн зөв дүгнэлт гарна. Манай орны хувьд тайгын амьдрал хайхрах эзэнгүй байна. Дархан газрын захаар энд тэнд суугаа хэдэн байгаль хамгаалагчид байгаль, ан амьтандаа нүд, чих тавих нь ховор болсон.

Өөр нэг ноцтой шалтгаан байж болохыг үгүйсгэх аргагүй. Юу гэвэл, хүний хөл байгалийн зэрлэг амьтдын нутагт гүн нэвтрэх болсноос зөрчил үүсэх магадлал өндөр. Гар аргаар алт олборлогчид, хулгайгаар мод бэлтгэгчид, хууль бус ан гөрөө хийгчид тайгын гүнд нэвтрэх болсноор зэрлэг амьтны байршилд таагүй нөхцөл үүсч, орон нутгаасаа дайжих хандлага илэрч байж болзошгүй.

-Зэрлэг амьтад “танхайрах” нь цаг агаар тавгүйтэхийн дохио гэж учир мэдэх хүмүүс ярилцдаг. Магадгүй энэ жил хатуу өвөл ирэх юм биш биз гэсэн болгоомжлол зарим хүмүүсийн дунд байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Баавгай айлын хотонд орж ирж байгаа нь идэш хайж яваагийнх. Баавгай ичээлдэг амьтан. Ичээнд орохын өмнө тарга хүчээ сайтар нөөж авах ёстой. Намар хүйтний дохио эхлэхтэй хамт амьтан бүхэн өвөлдөө бэлтгэдэг. Оготно хүртэл хөеө хураана. Идэш тэжээл хомс байгаагаас тарга тэвээрэг авч чадаагүй баавгай тайван бус болох магадлалтай.

Зэрлэг амьтдын зан авирт тулгуурлан өвлийн шинжийг тандах боломж бий. Үүнийг био цагуурын салбар дагнан судалдаг. Зэрлэг амьтад түүхэн хөгжлийнхөө явцад байгалийн аясыг тандах “чадвар”-ыг эзэмшиж байдаг. Жишээ нь, оготно эртнээс хөеөгөө бэлтгэх, хөеөгөө их хэмжээгээр хураавал хатуу өвөл болохын дохио, гогой буюу хар галуу үүрээ засахдаа өндөр суурь бэлтгэвэл усны түвшин нэмэгдэхийг дохио гэж үзнэ. Баавгай ойгоос гарч сэлгүүцэх нь өвлийн шинжтэй холбоогүй, харин дээр дурдсанчлан намрын тэжээл хомс байгаатай л холбоотой болов уу гэж бодож байна.

Энэ дашрамд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Манай нийгэм элдэв дуулиан, цуу яриа, хөөрөгдлөөр дүүрэн “амьсгалах” болжээ. Мэдээлэл шуурхай дамжих болсноор “сенсаац” амархан газар авна. Хүний амьтай холбоотой асуудал бүр ч амархан тархана. Үнэн хэрэг дээрээ тийм олон баавгай гарч тэнээд, энд тэнд аюул тариад байгаа юу, үгүй юу гэдгийг нэг тийш болгох ёстой. Үнэхээр аюултай байдал үүссэн бол орон нутгийн захиргаа, цагдаа, байгаль хамгааллын байгууллага хамтран шуурхай арга хэмжээ авч,  болзошгүй эрсдэлийг зайлуулах ёстой. Харин “дайны хажуугаар дажин” гэгчээр хэт их хөөрөгдсөн цуу ярианд дөрөөлөөд баавгай агнах гэсэн ховдог шунахай нэгэнд завших боломж олгож болохгүй гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-09-18 202.21.108.70

Энэ эрдэмтэн Самьяа гуай хийдэг ажлаа мэдэхгүы бөарөнхий хариулт өгч ярьж буудаж бн. Нутгмйн ард түмэн их юм мэднэ номын дуу сонсоогүй ч гнсэчамаас илүү ойлголттой шүү. Битгий тэгэж буждаж ярь

Avatar

zochin 2019-09-18 202.9.45.134

Batshireeted harsan geed bichsen bna.etsenhii turanhai hol sarwuu ni shalbarsan bol ih hol zamiig tuulj idesh hool haij yawj.uul,usaa uhaj shirgeegeed,urgasan jaahan jims samriig ni tuugeed,modiin tairaad baihaar baigaliin tentswert baidal aldagdaj mal amitand surguur nuluulj bna.

Avatar

Meme 2019-09-18 202.21.96.122

UI Iddiin bol doo huurhii ulsuud l araggyu hun baraadqaj bgaashd joohon idesh hool tavaich baigal hamgaalagch bdiin bol

Avatar

Хүннү 2019-09-18 202.179.26.162

Эрдэмтэн судлаачид эндээс онол яриад нэмэргүй байх аа. Газар дээрээ өөр байна. Хүмүүс айдастай зарим нь гэртэй унтаж чадахгүй байна. Болохгүй бол амь нас, эд хөрөнгөө хамгаалж буудана гэж байна. Ер нь баавгайн тоо толгой олон юм байна. Завхөн 5х5 км газарт 3-4 явж байна. Энэ баавгайнууд эсвэл улдаж үхнэ үгүй бол хүн малруу дайрч байгаад алуулна. Одоо бол иргэд маш тэвчээртэй хүлээцтэй байна. Орон нутгаас баавгайг буудаж айлгаж цочоож болохгүй аятайхан аргаар тууж холдуул гэнээ. Энэ бүтэхгүй шүү.

Avatar

MongolianOrc 2019-09-18 202.9.44.39

Chi btgi s**

Avatar

Хүннү 2019-09-18 202.179.26.162

Би сая 5 хоног Батширээтэд байлаа. Тэнд баавгай байна. Нэг айлын гэрт гурав удаа орж хамаг цөцгий тос аарцыг нь идсэн, өөр айлыг ямааг идсэн, бас нэг айлын үхэрийг савардсан, гэрээсээ холдуулах гэж үргээж явсан машинтай хүнийг эргэн дайрч машины шилийг хага самардсан байна. Энэ баавгайнууд дан залуу баавгайнууд. Их туранхай зэгзийсэн юмнууд байсан идэш хоолоо хайж явсаар ул нь цоорч явах тэнхэлгүй болж үхцгээх байх. Хүрэн, шил цагаан зүсмийн баавгайнууд байна. Олон баавгай байгаа.

Avatar

Зочин 2019-09-18 8.46.65.5

Манай эрдэмтэд яагаад таамгаар аятай юм шиг байна, магадгүй, юу л бол, бодож байна гэж яриад байгаа юм вэ! Яагаад манайд судалгааны ажиглалтын баг байхгүй байна? Тоо баримт, нотолгоо баталгаатай гарцаагүй баримттай эрдэмтэд хаана байна

Avatar

Зочин 2019-09-18 202.9.45.76

h**** idsen sudalgaanii chin tosov haana baina?

Avatar

Зочин 2019-09-18 24.12.0.213

Nomt medvel ochood kyargachikna chuu!!

Avatar

Зочин 2019-09-18 83.251.83.0

eldev ugeer medemhiirch bhaar hamgiin turuund hool uguuchee naad amitan daaa

Avatar

Зочин 2019-09-18 24.12.0.213

chalchij suukaar garaad garaa kudulguuch uker mgl mini

Avatar

Зочин 2019-09-18 83.251.83.0

ygyi tegeed hool uguuchuu uuuuu

Avatar

Зочин 2019-09-18 43.228.131.45

Мэдлэгтэй мэргэжлийн хүн өөр юм аа…. сайхан нийтлэл байна.

Avatar

Sreenn 2019-09-18 203.91.115.49

Dalimduulj agnaj l bolohgui elbeg bailaa gd honi l idne bizde zudnaar heden zuugaaraa chad hiideg l bizde

Avatar

mgl 2019-09-18 202.179.11.230

sudalgaa hiideggui hun bololtoi, erunhii l yum yariad bna.

Avatar

Даваа 2019-09-18 192.82.65.76

Юмаа мэддэг мэргэжлийн хүний үг байна. Ийм мэдээ, мэдээллийг түгээж байгаарай

Avatar

Эрдэнэсийн сан Субашидаас: 2019-09-18 66.181.161.104

Өтөлсөн зөнөг нохой дэмий балай хуцахад өөр бусад ноход учиргүй гүйлдэн хуцалдана.

Avatar

Зочин 2019-09-18 66.181.161.70

Профессор Р.Самъяа гуайн хэлсэн үнэн шүү. Манай нийгэм элдэв дуулиан, цуу яриа, хөөрөгдлөөр дүүрэн "амьсгалах" болжээ.

Avatar

Зочин 2019-09-18 112.72.12.7

Алчих санаатай хар сэтгэлтэнгүүд их байна шүү!

Avatar

cyber 2019-09-18 64.119.17.110

zaluu.com/ olloo.mn

Avatar

mongol 2019-09-18 202.21.116.78

Mash sain medelel ogchee. Bagshid bayarlalaa.

Avatar

Зочин 2019-09-18 64.119.16.208

за тийм байх оо ойгоор дүүрэн ашиг олз хайсан улс яваад тэр биз

Avatar

Мэргэшсэн хүн гэж.... 2019-09-18 103.14.36.18

Мэдлэгтэй мэргэжлийн хүн өөр юм аа…. сайхан нийтлэл байна.

Avatar

Зочин 2019-09-18 202.55.188.81

Энэ заваан саит өөрсдөө их цуурдаг новшнууд шүү.

Avatar

иргзн 2019-09-18 202.179.24.164

Эрдэмтэн мэргэдийнхээ Үгийг сайн сонсож Зөвлөгөө авах нь Зөв шүү, Манайхан юмыг далимдуулахдаа ч амархан Улс шүү дээ, Далимдуулаад ганц нэгээр нь Агнаад байж мэдэх л Улс
шүү ,Сүүлийн үед Эрдэмтэн мэргэд, Өвгөд хөгшидынхөө үгийг Сонсож Зөвлөгөө авахаа ч байж дээ, ,

Avatar

Зочин 2019-09-18 61.194.175.13

Tanai site ch gsn "Сибирийн баавгайнууд хоол хайж, Монголын хилийг давжээ" gedeg medee oruulsan bn shuudee. Yu yunii duhand hurelgui humuusiin am damjsan ym bichiheesee umnu :iimerhuu yariltslagaa hurgej bh heregtei.

Avatar

Зочин 2019-09-18 64.119.20.222

ХАРЬ ТҮРЭМГИЙЛЭГЧ ГЭДЭГ ГОГОЙ ХАРГАЛУУ МАНАЙ НУТАГЫН УНАГАН ШУВУУ БИШ . ЗАГАС ИХ СҮЙТГЭДЭГ АШИГГҮЙ ШУВУУ .

Avatar

Зочин 2019-09-18 124.158.90.3

битгий ш** гөлгөө. хэдэн мянган жил манайд амьдарьч зусаж ирсэн шувуу.. Харин сүүлийн 30 жил загасчин нэртэй алуурчингууд замбараагүй ихэслээ…

Avatar

Зочин 2019-09-18 122.201.24.135

Чи тэнэг үү?Монгол шувуу гадаад шувуу гэж бас байх уу тэ чинийхээр?Манай нутгийн унаган шувуу манай нутгийн биш шувуу гэж байхгүй.Өвөлждөг шувуу,нүүдлийн шувуу гэж байдаг юм за.Шувууны хил хязгаар нутаг усыг чи шийддэг юм уу мал минь!!!

Avatar

Зочин 2019-09-18 203.91.115.43

Zvgeer hariltsaj boldoggvin bhdaa orkistuud???

Avatar

бай 2019-09-18 103.11.195.34

Энэ их үнэн ярьдаг хүн байна. Баавгайг бол хүмүүс Худлаа шалтгаан хэлж агнах гэж байгаа байх.

Avatar

зөв 2019-09-18 202.21.127.160

Сургаар сүржигнэх, сенсацлах биш, ингэж эрдэмтэн судлаачдын үнэн үгийг нийгэмд хүргэж байх нь зөв шүү.
Монгол орны хаана ч явсан алт ухагчид, модны хулгайчид элбэг байна, үүнийг төр засаг яагаад зогсож, хянаж чаддаггүй юм бэ

Avatar

Zoch 2019-09-18 66.181.182.192

Tuimertei davtagdag uzegdel deer ni samar, moil urgaagui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж