Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.09.18/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хотод:
Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:
Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад хэсгээр 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.